Friday, February 28, 2014

“Бух ноолдоон түүний нэр томъёоны асуудалд”


“Бух ноолдоон түүний нэр томъёоны асуудалд”
ҮБТДС-ийн багш Ү.Мөнхдагва
Төв Азийн гүүдэлчид болох Хүннү улсаас Эзэн Богд Чингис хааны байгуулсан Монгол их гүрний задралын үе хүртэл хамаг монгол даяараа, түүнээс хойш Ойрад Монголчуудын дунд дэлгэрэн хөгжиж ирсэн орон нутгийн шинж чанартай барилдаан бол бух ноолдоон юм. 1930-аад он гэхэд бух ноолдоон нь өөрийн гэсэн дүрэм, ёс ёсолгоотой , дэг журамтай хөгжлийн тодорхой хэлбэрийг олсон байна. Үүнийг түүний нэр томъёо, үг хэллэгээс нь харж болох юм. 1936 онд Увс аймагт БНМАУ-ын ерөнхий сайд П. Гэндэн Бух цэргийн жанжин Ч.Дэмид нар очиход гүн хүндэтгэл үзүүлэн наадам хийхэд “Бух ноолдоон”-ыг барилдуулан сонирхуулжээ.улмаар наадмын дарааП.Гэндэн “Бух ноолдоон”-ыг феодал ангийн үлдэгдэл хэмээн үзэж дахин барилдуулхыг хориглосон тухай мэдээ байдан. Ийнхүү түүний бэлтгэл, барилдах дэг журам, өмсгөл, барилдааны үеийн ёс заншил, зэрэг тэдгээрийн нэр томъёоны учир холбогдол нь бух ноолдооныг ойлгоход тустай болов уу хэмээн үзэж байна.
Монгол Улсын Увс аймгийн Баяд, Дөрвөд, Ховд аймгийн Торгууд, Урианхай, Хошууд, Захчин, Өөлд нар ХХ зууны эхэн хүртэл бух ноолдооноор барилдсаар байжээ гэсэн байна.
Бэлтгэлийн үйл явц: Барилдаан болохоос 1-2 сар орчмын өмнө бух ноолдооны бөхчүүд хошуу хошуугаараа эсвэл хэдэн арваараа хамтран бэлтгэл хийж эхэлнэ. Орон нутгийн захиргаанаас бөхчүүд бэлтгэл сургуулилтыг удирдан зохион байгуулах  үүрэгтэй нэг хүнийг томилон ажиллуулна. Түүнийг Баадай хэмээнэ. Бэлтгэлийн үед бөхчүүд хоорондоо барилдан, бяр тэнхээгээ шалгана. Бөн Бут сөөгийг аргамжаар оосорлон мөрлөж зүтгэн, суга татах зэрэг хүч тамирын дасгал хийнэ. Чулуу өргөн чулууныхаа хэмжээг өдөр өдрөөр амхиулсаар сүүлд нь бүр томыг өргөж чаддаг болно. Ийнхүү бэлтгэл сургуулалтыг “Үсэргээ ноолдоон” гэж нэрлэнэ гэснээс харахад бух ноолдооны бөхчүүд тодорхой  зохион байгуулалттай дасгал бэлтгэлээ хийдэг байсан байна.
                                                     “Үсэргээ ноолдоон”
Эрэмбэ дэс дараалалын хувьд: Үсэргээ ноолдооны үеэр хүч чадал, барилдааны ур чадвараар нь барилдахаар ирсэн бөхчүүдийг барилдуулан шалгаруулж “арван”-д хуваадаг байсан ба энэ талаар:
Шалгарсан 30 бөхчүүдийн 1-10-ыг Бахлуур арван/дээд/, 11-20-ыг Дунд арван /дунд/, 21-30-ыг хөл арван /адаг/ гэж хуваана. Арван дотроо бахлуур, дунд, хөл гэж гурав хуваана. Жишээ нь: Бахлуур арваны бахлуурт 1-4, бахлуур арваны дундад 5-8, бахлуур арваны хөлд 9-10 хүртэл бөхчүүд орно гэсэн бол А.Очир өөрийн бүтээлдээ хамгийн  шилдэг бөхчүүдийг бахлуур/багалзуур/ арванд дараагийн бөхчүүд бүслүүр буюу дунд арванд,  дадлага туршлага багатай залуу бөхчүүдийг адаг арван буюу шийр арванд багтаадаг гэсэн байна.
“Үсэргээ ноолдоон”-ы үед бөхчүүд хар чин /цай, бараан мах идэж гэрийн тэрэм хана / дээр буюу эвхсэн сур дээр унтана. Шалгарсан  арванд хуваасан бөхчүүдэд хоолны дэг журам, хуваарь бий болсон байна. Тухайлбал Бахлуур арван бөхчүүд хонины ууц , дал дөрвөн өндөр зэргийг, бүслүүр арвынхан сээр, дунд чөмөг сүүж, шийр арвийнхан шаант, хүзүү, богтос, чөмөг, дотор мах иддэг журамтай аж гэсэн байна.
Зараал бөх: Үсэргээ ноолдооны үеэр арван дэвшин барилдахаар шалгагдаж байгаа бөхчүүдийг “зараал бөх” гэж нэрлэнэ.
Тээг бөх: Энэ нь арван тус бүрт бөхчүүдийг шалгадаг уран барилдаантай, тухайн арваны алдарт бөхчүүд бөгөөд өөрийнхөө нутаг нугын залгамжлах бөхчүүдийг тодруулах үүрэгтэй бөх юм.
Бөхчүүдийн өмсгөл:  Бөхчүүд нь дараах хувцас хэрэгсэлтэй байжээ. Тухайлбал Бух ноолдооны бөхчүүд зөвхөн шалбуур /шуудаг/-тай цээж хөл нүцгэн барилдана. Буга буюу бухын ширийг урь идүүлсний дараа шүүдэж талхих зэргээр элдэн, хонгор шаргал өнгөтэй болгон боловсруулхад шалбуур хийдэг байжээ. Шалбуур нь одоогийн үндэсний бөхийн шуудагтай ихээхэн ойролцоо өмсгөл юм. Шалбуурын зах хоёр шуумгийг гадагшаа хуруу илүү нугалан оёод, түүгээр нь эр сур гүүлгэн уяа бэлтгэнэ. Шалбуурын хоёр ташаанд нь хар булгаар буюу ширээр эвэр угалз, буюу хас тэмдэг хайчлан хадаж бөхлөн гоёдог байжээ. Шалбуурын ар талд нь хар буюу улаан өнгийн эдээр хангарьд, бүргэд зэрэг хүчирэхг жигүүртний дүрс хайчлан оёж чимэглэсэн байдаг аж. Үүнээс үзэхэд шалбуур нь өөрийн хийц зориулалтын хувьд ихээхэн өвөрмөц онцлогтой болох нь харагдаж байна.

Дундад зууны үеийн Монгол бөх (xɪɪ-xvɪɪ зуун)ɪɪɪ


Дундад зууны үеийн Монгол бөх (xɪɪ-xvɪɪ зуун)ɪɪɪ
Монгол аймгуудын хувьд  хɪɪ  зуун нь бие даан сэргэн мандаж хөгжсөн түүхийн шинэ зуун байсан юм. Онон, Хэрлэн, Туул гурван голын орчмоор нутаглаж байсан тэр үеийн Монгол аймаг Ханлигуудын дотроос илүү хүчтэй нь Хамаг Монгол байлаа. Хамаг монгол ихэс дээдсийн дотор зонхилох үүрэг гүйцэтгэж байсан хүн бол Есүхэй баатар байлаа. Тэрээр хүү Тэмүжингээ 9 настай байхад өст аймгийнха болох Татарчуудад хорлогджээ.
Есүхэйн дараагаар Монгол аймгууд тарж бутран тэмцэлдэж байсан тэр цөвүүн цаг үед хүү Тэмүжин эрүүл чийрэг өсөн эрын цээнд хүрч эцгийнхээ харъяаны Монгол овог аймгуудыг нэгтгэж эхэлжээ. Улаан барс жил буюу 1206 оны намар цагт Онон мөрний эхэнд Монголын язгууртан дээдсийн их чуулган-Их Хуралдай чуулж язгуурын Монголчуудыг нэгтгэх их үйл хэргийг 20 гаруй жил оройлон манлайлж 45 насандаа зорьсондоо хүрч чадсан Тэмүүжинд Чингис хаан (Далай хаан) цол өргөмжлөн есөн хөлт цагаан тугаа мандуулаад өргөн дэлгэр наадам хийжээ. Түүнийгээ “ Эрийн гурван наадам” гэж нэрлэснээс хойш энэ наадмыг жил бүр уламжлал болгон хийдэг болжээ. Тэрхүү наадамд 999 бөх барилдуулж түрүүлсэн бөх Хутагт Идэрийн хөвгүүн Игнэнбаатар гэгчид “Их Монгол улсын Баатар” гэдэг цол олгож байсан байна.
Энэ тухай 13-р зууны Арабын бичгийн их хүн Рашид-Аддин, Италийн жуулчин Марко-Пологийн зохиолууд болон “Монолын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг. Чингисийн дараа түүний гуравдугаар хүү Өгөөдэй хаан сууж, эцгийнхжж бодлогыг үргэлжлүүлэн Монголын эзэнт гүрнийг эмхлэн байгуулжээ. Эзэнт гүрний нийслэл нь Хархорин байсан бөгөөд Чингис хааны үед эхэлсэн Монгол их гүрний нийслэл нь Хархориныг барих ажлыг 1235-1259 онд дуусган эрийн гурван наадам хийж байжээ. Чингисын ач Хубилай дүү Ариг бөхийгөө ялаад хаан ширээнд залран 1261 онд Монголын Юан улсыг байгуулан нийслэлээ Бээжинд нүүлгэн 1264онд өөрийгөө бүх хятадын хаан хэмээн өргөмжилжээ. Хубилайн байгуулсан Монголын Юан улс 1368 онд мөхөж, түүнийг залгамжлагч Тогоонтөмөр хаан Монголдоо ирсэн байна. Түүнээс хойшхи хаадын үед монгол орны дотоодын тэмцэл хурцдан монголын эзэнт гүрэн бутарч эхэлсэн юм. Монгол улс зүүн, баруун монгол улс болон хуваагджээ. Зүүг монгол дотроо баруун гар болов. Баруун, зүүн гар тус бүрдээ 3 түмд хуваагддаг байв энэ үеэс Монголчууд 6 түмэн монголчууд гэгдэх болсон бөгөөд энэхүү 6 түмэн монгол нь хожим ар, өвөр  монгол болсон байна.
Энэхүү түүхэн урт үеийн туршид монголын эрийн гурван наадам, монгол бөхийн барилдаан ямар хэмжээнд байсныг зарим нэгэн баримтаар товчоолон үзье. Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид дайн тулаанд орохын өмнө цэрэг эрсийнхээ хийморь сүлдийг сэргээх, аян дайнд ялан дийлсэн ялалтаа ёслон тэмдэглэх, туг сүлдээ тахих, хаан ширээнээ өргөмжлөгдөх, нийслэл, томоохон хот, хийд зэргийг барьж байгуулсны баяр цэнгэлийн үеэр эрийн гурван наадам хийдэг байжээ. Зарим гол баримтаас дурдая.
v Чингис хаан 1225 оны хөхөгчин тахиа жил Сартуул улсыг байлдан эзэлж эх нутагтаа буцах замдаа Алтайн сав Эрчис мөрний эхэн “Буга цочих” гэдэг газар чуулган хурж их баяр эрийн гурван наадам хийж байжээ.
v Чингис хааныг насан өөд болсны дараа түүний өв залгамжлагчдыг хаан ширээнд суух бүрийд найр наадам хийж байсны дотроос түүхэнд тэмдэглэн үлдээснээс хамгийн томоохон нь 1228 оны шарагчин үхэр жил Өгөөдэйг (1186-1241) “Монголын хаан”, Батмөнх (1464-1543) даян хааныг “Улсын хаан”-д өргөмжлөгдөх үед болжээ.
v Өгөөдэй хаан 1235 онд Орхон голын хөвөөнөө Хархорин хотыг Мөнх хаан дүү Хубилай хаанд зориулан Долнуурын ойролцоо Түмдийн Алтан хаан (1507-1582) Хөх хотыг Халхын Авдай цэцэн (1540-1586) хаан 1586 онд Эрдэнэ зуу хийдийг байгуулж тухайн үйл явдал болох бүрийд эрийн гурван наадмаа хийж байжээ.
Монгол гүрний хөгжлийн тодорхой үеийг төлөөлүүлэн авсан дээрхи үйл явдлуудаас үзэхэд Манжийн түрэмгийлэл эхлэхээс өмнөх (1636 оноос) 430 гаруй цилийн туршид эрийн гурван наадмаа тасралтгүй хийж улам боловсронгүй болгон хөгжүүлсээр ирсэн. 

“Бөх” гэдэг нэрийн учир



Өмнөх үг
Сайхан монгол орныхоо ирээдүйн  эзэд нь болсон бөвгүүд, залуучууд та нар монгол бөхөөрөө барилдаж аварга, арслан, гарьд, заан, харцага, начингуудыг хүндэтгэн тойрдог улсынхаа алтан соёмбот далбааг тойрч бөхийн гараагаа эхэлж байна.
Тан нарын дунд сайн бөх болох хөвгүүд олон байгаа нь мэдээж, бас бөх болохгүй ч монгол бөхөө судалдаг эрдэмтэн, шимтэн сонирходог үзэгч, талархан дэмждэг дэмжигч ч та нарын дундаас төрөн гарна.
Ийм болохоор монгол бөхийн барилдаан хэзээ үүссэн бэ, дэлхийн улсуудын бөх, бөхийн барилдаанаас вугаараа ялгаатай вэ, монгол бөхөд ямар ёс жаяг, дүрэм журам байдаг вэ, тэр бүрийн учир утга юу вэ, бөх болох хүн чухам юуг онцлон анхаарах ёстой вэ, монголчууд бөхөө ягааад илүүтэй дээдэлдэг вэ гэх зэрэг олон ойлголтыг мэдэж авах нь туйлын чухал.
Үүний учир ирээдүйн бөхчүүд, бөхийн элгэн садан болох эрхэм та нартаа зориулан анхнаасаа зөв ойлголт, ухаарал, чиглэлтэй байхад нь туслах зорилгоор энэхүү товхимлыг хэвлүүлэв.
                       Дөмөг эр байя гэвэл
                                    Монгол бөхөөрөө барилд
                       Дөлгөөн хүн байя гэвэл
                                    Монгол бөхөөсөө суралц
                       Түвшин эцэг байя гэвэл
                                    Монгол бөхөө дээдэл
                       Төгөлдөр хань байя гэвэл
                                    Монгол бөхдөө дурла! Гэсэн мэргэн үгийг санан суралцацгаая.


                                        “Монгол Бөх” нэрийн учир
Дэлхийн олон оронд үндэсний бөх байдаг бөгөөд үндэсний бөхийн барилдаанаа Япон улс “Сумо”, Солонгос улс “Шырым”, Казак улс “Курош” гэх мэтээр нэрлэжээ. Харин манайх зүгээр л “Монгол бөх” гэж нэрлэдэг. Өнгөцхөн бодоход бөхөд сумо гэх мэт оноосон нэр өгөх нь зөв мэт санагдах боловч олон зуун жилийн хойно сумо, Шырым, Курош нь аль улсын бөх байсан нь мэдэгдэхгүй болох талтай ба өнөө цагт ч олон хүн эдгээр нь чухам аль улсын бөх вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа нь ажиглагддаг.
Тэгвэл “Монгол бөх” гэдэг нэрийг уншихад энэ нь монголынх юм байнагэдгийг хүн бүхэн мэдэх болно. Иймээс манай мэргэн дээдэс бөхийнхөө барилдаанд оноосон нэр өгөөгүй нь алсын том ухаан байжээ.
“Монгол бөх”-өө бид бас “үндэсний бөх” гэцгээдэг. Энэ бол “Монгол бөх” маань хэзээ нэг цагт бусдаас авсан зээлмэл, бусдыг дуурайсан дуураймал юм биш, чухамхүү монгол үндэстэн өөрсдөө зохион бий болгосон монголын үндэсний спорт, соёл, урлаг, оюуны гайхалтай бүтээл болохыг тодорхойлж байгаа юм.
                                               “Бөх” гэдэг нэрийн учир
Балар эртний хүмүүс, ан гөрөө хийхдээ адгуус, араатантай тулалдах цагт хүчирхэг зэрлэг амьтдын дайралтанд өртөн, хөлд гишгэгдэн олонхи нь амиа алдаж, гэмтэж бэртэж байхад зарим нь  дайруулахгүй сөрж, дийлж, гишгүүлж, мөргүүллээ ч гэсэн бэртэж гэмтэхгүй үлддэг байж.
Ийм шалгарсан хүмүүсээ “Бат бөх хүн” хэмээн онцлон нэрлэж, тэднийхээ нөмөр нөөлөг, удирдлагад амьдарч байсан байна. Эндээс бөх гэдэг нэр үүссэн. Хожим тайван амар цаг ирэхэд тэрхүү “бат, бөх” эрчүүдийнхээ хүч бярыг сорин өөр хооронд нь ноцолдуулж, зугаа цэнгээн үүсгэх болсноор бөхийн барилдааны эхлэл тавигдсан гэж үздэг.
                            Хоногшуулан тогтоо:
-Бөх гэдэг нэр “Бат бөх” гэснээс үүссэн
-Бат бөх хүмүүсийн хүч  бяраа сорих ноцолдооноос барилдаан үүссэн.
 


                                  Барилдаан чухам хэзээ үүссэн тухайд
Энэ асуудлыг шинжлэх ухааны олон салбар, тухайлбал түүх , археологи, палентлогийн ухаанууд судалдаг.
Бөхийн барилдаан монгол угсаатны өвөг болох Хүннүгийн үед аль хэдийн үзвэр болж хөгжсөн байсан нь Хүннүгийн булшнаас археологчдын олсон суран бүсний хүрэл цутгамал арлын зургаар батлагддаг юм. Энэхүү бүсний арал дээр морьдоо хантайрчихаад морьдныхоо наана хав золгон барилдаж буй тусгай хувцастай хоёр хүний дүрсийг товойлгон урласан байгаа нь Хүннүгийн үед бөхийн барилдаан ийнхүү хүмүүсийн эрхэмлэн дээдэлдэг зүйл нэгэнт болсон байсныг харуулж байна. Одоогийн хүмүүс бүснийхээ арал дээр өөрийн болон нийтээр эрхэмлэн дээдэлдэг зүйлс болох соёмбо, нацагдорж (очир), дөрвөн хүчтэн тэргүүтнийг урлах болсонтой энэ нь утга нэгэн юм. Хүннүгийн үе гэдэг бол МЭӨ III зууны үе гэдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Тэгэхээр монгол бөхийн барилдаан лавтайяа 2200 жилийн өмнө хүмүүсийн хүндлэн дээдэлдэг, цэнгээн, эрчүүд нь уулзаж учирсан газраа тусгай өмсгөл өмсөн барилдаж хүч бяраа сорьдог спорт болон төлөвшчихсөн байсан ажээ. Үүнээс гадна эрдэмтэд Дундговь аймгийн “Дэл хөнжилийн уул”-наас хадан дээр тод томруун дүрсэлсэн нэгэн сүг зураг олсон бөгөөд энэ зурагт хоёр нүцгэн эр хүн үсээ орой дээрээ боочихоод цэрвүү барьцтай барилдаж байгааг томоор, тэр хоёрыг тойроод сууж буй олон хүнийг жижгээр дүрсэлсэн байна. Эрдэмтэд энэ олдвороо хүрлийн үед хамаарахыг тогтоожээ. Хүрлийн үе гэдэг нь 3000 жилийн өмнөх үе юм. Эндээс үзвэл бөхийн барилдаан монгол нутагт Хүннү гүрнээс өмнө буюу одоогоос даруй 3000 жилийн өмнө байсан нь нотлогдож байгаа билээ.

Түүхийн энэ хоёр олдвороор монголчууд наад зах нь 3000 жилийн өмнө барилдаан хийж байсан нь тодорч байгаа боловч монгол бөх чухам яг хэзээ үүссэнийг одоогоор нарийн тогтоосон зүйл үгүй байна. Манай зарим судлаачид монгол бөх 20 000 жилийн өмнө үүссэн гэж үздэг юм. Юутай ч монгол бөхийн барилдаан монгол нутаг дэвсгэр дээр нэн эртний цагт үүссэн, монголчууд бидний язгуур спорт мөн байна. Улс орны ирээдүйн эзэн та нарын дундаас энэ судалгааг нарийвчлан хийх эрдэмтэн тодорч монгол бөх маань дэлхийн олон үндэстний бөхийн эцэг болохыг тогтоох цаг ирнэ. Монгол бөхийн барилдаан ийм эрт цагаас өнөөгийн бидний мэдэх энэ цаг үеийн төрх төлвөө олох хүртлээ нийгэм цаг үе, хүмүүсийн ухамсар, боловсрол, соёлын дэвшил, ард түмнийхээ уламжлал, ёс заншлыг өөртөө шингээн хадгалсаар иржээ.

Монгол бөхийн барилдааны зохион байгуулалт, бөх ба засуулын ёс жаяг.


Монгол бөхийн барилдааны зохион байгуулалт,бөх ба засуулын ёс жаяг.
Монгол бөхийн барилдаан нь үүсэл гарлаараа нэг боловч хөгжиж ирсэн ёс, дэглэм , хувцас хэрэглэл, барилдааны хэв маягийн хувьд үндэстэн, ястнуудын дотор уламжлагдан ирсэн бага зэргийн ялгаа, онцлог байдаг,
“Барилдаан” гэдэг үйлт нэр нь монгол бөхийн тэмцэл, тулааны ерөнхий боловч цаад утга, агуулга , илэрхийллээрээ олон нарийн нандин санааг илэрхий ажээ. Барилдаан гэдэг нь  монгол бөхчүүдийн  олон зуун жилийн  турш бий болгосон арвин баядаг мэхийн сангтактикийн хувилбаруудтай хослуулан үйлдэх хөдөлгөөний нэгдлийг хэлнэ.
Монгол бөхийн барилдаан нь зохион байгуулалт, бөхийн үйлдэл, засуулын ёс жаягийн хувьд уламжлагдан ирсэн нийтлэг нэгэн ёсон байдаг нь өнөөг хүртэл хадаглагдан ирсэн юм. Хэдийгээр монгол туургатны бөхийн барилдааны хэв маягт багавтар ялгаа, онцлог байдаг хэдий ч бөхийн барилдааны жаяг дэг( гаралтаас өмсгөл тайлах хүртэлх ёс дэг) үндсэндээ нийтлэг юм. Энэ ёс дэг нь нэгэн удаагийн наадамд дахин давтагдаж, барилдаанаас барилдаан даган мөрдөжбайх бичигдээгүй хууль билээ. Барилдаан өөрөө дэс дараалсан олон төрөл дасгл, хөдөлгөөн учир, гараанаас даваа хүртэл цаг хугацааны болон үйлдийн эцсийн шийдийг үзээд голон хувилбарыг багтаасан нарийн үйл ажиллагаа юм. Ийм учир барилдаан хэмээх цогц үйлдэл нь өөрөө дотоод ёс дэг, мөчлөгтэй байдаг билээ

Монгол бөхийн барилдааны зохион байгуулалтын дотор үйлдэл жаяг дэгийг тус бүрд нь тодруулж үзье. Жаяг дэгийг дотор нь эхэн үе, үндсэн үе, төгсгөл үе гэсэн гурван үндсэн хэсэгт хуваан үзэж болох бөгөөд эдгээр үе бүрд гаралт, барилдаан, оролт гэсэн гурван үйлдэл тохирно.
Нэг. Эхэн үе буюу гаралт. Энэ үе нь гаралтын бүх ёс жаяг, дэгийг багтаана. Гэхдээ энэ үеийн ёс жаягийн үйлдлүүд нь үйл ажилгааныхаа шинж чанараар ялгаатай юм. Тухайлбал, бөхийн гаралтыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий гарын даа, засуул тэдгээрийн хийвэл зохих бүртгэл оноолт, ам авахуулах, цоллох, бөх тавих зэрэг зохион байгуулалтын чанартай үйлдлүүд байна. Эдгээр үйлдлийг зохион байгуулж, гүйцэтгэж байх мөч бүрийн ёс жаягт тохирсон бөх хүний өөрийн биеэр хийж гүйцэтгэж байх мөч бүрийн ёс жаягт тохирсон бөх хүний өөрийн биеэр хийж гүйцэтгэх үйлдлүүд байдаг.
Гаралтын үеийн энэ онцлог байдлыг харгалзан эхэн үе буюу гаралтын үеийг зохион байгуулалтын үйлдэ, бөхийн үйлдэл гэсэн зэрэгцээ хоёр үйлдэлд хувааж үзвээс зохилтой юм. Эдгээр үйлдлүүдийг гаднаас нь харахад (бөх үзэж суухад) хэдийд яаж зохион байгуулагдаж бөхчүүд барилдахад бэлэн болоод, ямар үйлдэл хийж байгаа нь төдий мэдрэгддэггүй боловч цаад нарийн утга, зохион байгуулалтаараа ихээхэн нарийн дэгтэй, утга учиртай ажээ.
Барилдааны эхэн буюу гаралтын үед зохион байгуулалтын ба бөхийн үйлдлүүд зэрэгцэн хоёр талд (бөхийн даа, засуул болон бөхийн хувьд ) хийгдэж байх учир эхлээд зохион байгуулалтыг авч үзье.
Бүртгэл, оноолт (магнайлах, босгох), ам авах: монгол бөхийн барилдааныг зохион байгуулж ирсэн уламжлалт ёсонд аливаа наалам эхлэхээс тодорхой хугацааны өмнө бөхчүүдээ бүртгэж эрэмбэлдэг байжээ. Ийнхүү эрэмбэлсэний дараа лүйзийн оноолт  хийнэ. Наадмын даваа бүрт бөхчүүдийн хэн хэнтэйгээ учирч хүч сорин барилдахыг шавь, аймаг, хошуугаар нь товчлон тогтоож учраа тохируулахыг бөхийн оноолт гэнэ. Дээр үеийн зарим наадмуудад бөхчүүдийн эрэмбийг  алдагдуулан оноолт боловсруулж байсан нь заримдаа харагддаг.
Ер нь монгол бөхийн барилдаан оноог боловсруулахдаа наадамд барилдуулах бөхчүүдийг  цолны эрэмбээр 2 тэнцүү хэсэгт хувааж зүүн баруун 2 талд цолны эрэмбээр талцуулан зүүн талыг ахлах , баруун талыг удаалах тал гэж нэрлэнэ. Хоёр талыг толгойлж  гарч байгаа бөхийн магнай гэнэ. Туйхан наадаамд барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн том алдар цолтой бөх наран мандах зүүн  талын магнайд, удаах алдар цолтой бөх баруун талын магнайд босно.
Магнай угтуул нь ахлах, ам нь дагуул бөх гэсэн утгатай юм. Онооны хүснэгтэнд магнайг “М”, угтуулыг “У”, амыг “А” гэсэн үсгээр тэмдэглэдэг байжээ. Дээр дурьдсан журмын  дагуу оноолт буюу буурь босголтыг хүснэгтээр үйлдэнэ.
   Зүүн тал
                                               Даваа
       Баруун тал



Дархан аварга
М
1
А
Бөх...
Бөх
А
2
М
Дархан аварга
Даян аварга
У
3
А
Бөх...
Бөх
А
4
У
Арслан гэх мэт




Ам авах: Аль ч наадамд барилдаж байгаа бөхчүүдийг цоллох 3-ын даваанаас эхлэн үзүүр түрүүний  2 бөх үлдтэл  ахлах цолтой бөхчүүд цолны эрэмбээр дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах гэнэ. Бөхчүүд ам авах тухай дуудахад алдар цолтой бөхчүүд өмсгөлөө гоё сайхан үзэмжтэйгээр өмсөж, хүндэтгэлтэйгээр гарын даа нар дээр ирж нэрсийг дуудуулан амлаж барилдах бөхөө сонгодог уламжлалтай байсан юм. Хэнч  амлаж аваагүй үлдсэн хоёр бөхийг тунасан бөхчүүд гэж нэрлэнэ.
Бөхчүүдийг гараанд бэлтгэх: бөхийн баридааны зохион байгуулалтын үйл ажилгааны явцад хэн хэнтэйгээ барилдахыг зарлан зохицуулж барилдааныг шуурхай явуулах байх шаардлага гардаг. Ийм үүрэг гүйцэтгэгчийг дээр үеэс хаяавч гэж нэрлэдэг байжээ. Хаяавч зүүн , баруун тал бүрд байна. Тэд оноолтонд  таарсан бөхчүүдийг дүйзийн дагуу урьд давсан, унасан бөхчүүдийг тухай олон түмэн дээлж, давсан бөхчүүдийг гарын даа нарт тэмдэглүүлэх хариуцлагатай үүрэг хүлээдэг.
Засуулууд байраа үзлэхүй нь: уламжлалаараа бол засуул нь тухайн наадамд барилдаж байгаа бөхийн багш нь гэсэн үг. Засуулууд тухайн үедээ сорилго бөхчүүд багшлах, засуул хийх эрхтэй байжээ. Бөхийн мэх, барилдааны ур чадварыг эзэмшин судалж, ойлгосон засч буй бөхөө тухайн даваанд давуулах зорилготой бөхийн барилдааны арга мэх, ухааныг зааж зөвлөгчийг засуул гэж нэрлэж байжээ. Засуул нь бөх цоллох чадвартай байхаас гадна барилдааны явцад анхааралтай хандах, өөрийн бөхөө төлөөлж хөлийн түшмэдэд мэдүүлэх үүрэг  хүлээдэг байсан. Засуулууд бөхчүүдийн гараанаас өмнө цэнхэр дээлтэй нь зүүн жигүүрийн, хүрэн дээлтэй нь баруун жигүүрийн бөхчүүдийг засч барилдуулахаар эгнээгээр жигдрэн жагссан байна.
Бөх цоллох : Бөх цоллох ёсон нь нэн эртнээс уламжлалтай. Бөх  цоллоочийг сонгохдоо уянгалаг сайхан хоолойтой, хурц тод хэллэгтэй, цоллуулж буй бөхийнхөө алдар, цол , чимэг, нутаг хошуугий нь сайн мэддэг зэрэг олон чанаруудыг харгалзана. Дээр үед дээдэс ноёд өөрийн хошууны бөхийг нутаг усныхаа цоллогчдоор цоллуулдаг байсан гэдэг.
Бөх цоллох ёсон бол бөхийн хийморь золбоог сэргээж урам оруулахаас гадна уг бөхийн алдар гавьяаг нь олон түмэнд дуурсган зарлаж байгаа хэрэг юм. Улсын наадамд анхлаж ам авдаг 3-ын даваа, цол чимэг хүртдэг 5-ын даваа, цолоо ахиулдаг 7-ын даваануудад зүүн, баруун талын тэргүүн , дэд магнайн бөхчүүдийн цолыг дууддаг удамжлал одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа билээ.
Э.Хонгорзул. Powered by Blogger.