Friday, February 28, 2014

Монгол бөхийн цол, чимэг олгох уламжлал,дуудах ёсон, бай шагнал



                          Монгол бөхийн цол, чимэг олгох уламжлал,
                                              дуудах ёсон, бай шагнал
Бөхийн цолны гүүсэл гарал.
Монгол үндэсний бөхийн барилдаан нь дэлхийн улс үндэстнүүдийн барилдаанууд болон өнөө үед спортын төрөлд орж хөгжиж байгаа баридаануудаас хэд хэдэн онцлогтой. Уг  онцлог нь бөхийн хүч чадал, авьяас билгийг жишиж харьцуулан  үнэлэн цэгнэж хүчит амьтан, жигүүртэн шувуудын нэрээр цол олгон алдаршуулдагт оршино. Түүнчлэн алдар цолынхоо эрэмбээр ам авч дуртай хүчтнээ сонгон барилддаг уламжлалт ёсон гагцхүү монгол бөхийн барилдаанд үе уламжлагдан хадгалсаар ирсэн түүхтэй. 8-р зууны сүүлчээс бөхөд харцага, бүргэд , гарьд шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат , шандас зэрэг цол нэмэгдэж байжээ. 17-р зууны дундаас наадамд шөвгөрсөн бөхчүүдэд одоогийн хэрэглэж байгаа начин заан арслан , аварга зэрэг араатан амьтны нэрээр цол олгож дээрх жигүүртэн, амьтны нэрээр өгдөг цолыг хошууны наадам, уул тахилгын наадамд тодорсон бөхчүүдэд, дараа нь наадмын барилдаанд давсан тоогоор цолыг, цолны давааг давж сайн барилдсан бөхөд чимгийг цол дээр нэмж олгодог журам тогтжээ. Мөн даншигийн наадамд даян аваргаас доогуур дайчин, далай аварга гэж цол өгдөг үес бас байсан байна. Дархан аварга цол нь хамгийн дээд цол юм. Жишээ болгон нэр бүхий зарим аварга, арслан ,зааны цол , чимгий толилуулъя. Түшээт хан аймгийн Амбан чин вангийн (Дайчин юнгийн)  хошууны алдарт бөх Гарьд хэмээх Хэхрэнгийн Жамц заан 1888-1904 онуудад барилдаж байсан бөгөөд үүний дотроос 1896 оны Даншигт манлай дэлгэрэх, өлзий бадрах, саруул сайжрах, бардан түрэмгий, ернөндэлгэрэх, үлэмж хүчит, бат хичээнгүй, баатар зоригт маш гайхамшигт , онц гарамгай, тонж үзэсгэлэнт, харилтгүй жавхлант, чин зоригт , саруул шаламгай, хурдан гарамгай, үзэмж хичээнгүй, өнөд цог нэмэх, тод сонин улам өрнөх, чин ачит гэсэн чимэгтэйгээр улмаар тухайн наадамд шөвгөрч өнөд амгалант гэсэн чимгийг авч байжээ.
Түшээт хаэ аймгийн Дайчин вангийн хошууны ах дүү алдарт хоёр аварга Гомбо (Лувсанжамбаа), Намхай (Сандаг-Очир) нарын цол,  чимгийг сонирхоё.
Шувсанжамбаа аваргын цол, чимэг: 1911 (Хэт ёсны гуравдугаар) оны Даншиг наадамд зургаа давж шөвгөрсөн дээрх шавь Гомбо (Лувсанжамбаа) Манлайн дэлгэрэх, өлзий бадрах, тонж гарамгай, маш хүчит, үлэмж барьцтай түргэн өсөх, онц ирэмгийн бярдагч, нягт бат ерөөот, баатар зоригт, бардам түрэмгий, бат суурьт, онц үзэсгэлэнт, хурдан гарамгай,  хурнайн шуугих, халх даяар маш гайхамшигт, өнөд амгалант, цог нэмэх, чин ачит, үнэн бишрэлт, агуу зоригт, онц дуурсгалт, тод сонин, заруул шаламгай, улам дэлгэрэх, харьшгүй жавхлант, хичээнгүй нягт, үнэн хүчит, өнөд түвшин , бүхнээ сонсголонт, үнэн сүжигт, үнэхээр итгэлт, хотлоорыг баясгагч, саруул сайжрах, далай даян дархан идэр аваргат, бас баярлах гэж байжээ.
Намхай (Сандаг-Очир) аваргын цол, чимэг: 1907(Бадаргуут төрийн гучин гуравдугаар ) оны Даншиг наадамд арван нэг давж түрүүлсэн Сандаг-Очир (Намхай) улам нэмэх, үлэмж зоригт, хичээнгүй нягт, харилтгүй жавхлант, маш гайхамшигт, улам өрнөх, саруул сайжрах, даяар үзэсгэлэнт, тод сонин, онц түрэмгий, үлэмж хэтэрхий, цол нэмэх , өнөд амгалант, өрнөн дэлгэрэх, итгэлт идэвхт,  чин ачит, үнэхээр бишрэлт, бат ерөөлт, хуйрнан шуугих, бардам түрэмгий, агуу ачит, бүхнээ сонсголонт, хэтэрхий хурц, өнөд түвшин, хотлоориыг баясгагч , түгээмэл бадрангуй , төв шударга, үнэт хүчит, саруул шаламгай, тонж хурц, маг жавхалант, далай даян,  дархан идэр аваргат, агуу зоригт, баатар ерөөот чимэгтэй байжээ.
Дарийн Дамдин: Цол-дархан аварга, чимэг-улам нэмэх, бат хүчит, өсөх идэр, улам нэмэх, аугаа хүчит, олныг баясуулагч, бууршгүй хүчит харилтгүй зоригт, бүхний манлай, даяар дуурсах, манлайн баясгалант, бүхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, бат нягт, улс даяар гайхамшигт, тод сонин үзэсгэлэнт, түмнээс төгөлдөр
Жигжидийн Мөнхбат:  Цол-дархан аварга, чимэг-улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, далай даян даяарт дуурсагдах, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, өнөд баясгалант, далай дайчин, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, улс даяар гайхамшигт.
Хорлоогийн Баянмөнх: Цол-дархан аврага, чимэг-улам нэмэх, хурц шаламгай, далай даян, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, үлэмж бадрах, улс даяар гайхамшигт, манлайн баясгалант, бүхнээ дуурсгалт, баяр наадмын манлай, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд баясгалант, манлайн баясгалант, олныг аясуулагч, бууршгүй хүчит, тун ч гарамгай, хэтэрхий үнэхээр бишрэлт, үлэмж хэтэрхий.
Цашдоржийн Цэрэнтогтох: Цол-дархан аварга, чимэг-өсөх идэр, өрнөн дэлгэрэх, тод сонин үзэсгэлэнт, далай дайчин, манлайн баясгалант, баяр наадмын манлай, бүхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, үнэн хүчит, бууршгүй хүчит, хотлоор баясгагч, олныг баясгагч, түмнээс төгөлдөр.
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Цол-дархан аварга, чимэг-үлэмж бадрах, өнөд баясгалант, манлайн дээд, олныг баясуулагч, манлайн баясгалант, түмнээс төгөлдөр , хотлоор баясуулагч, бүхнээ дуурсгалт, үнэхээр бишрэлт, харитгүй үзэсгэлэнт.
                                                              

                                                       Цол дуудах ёсон
8-р зууны үеэс бөхийн цол гуншин анхлан үүсч , хожим нь монгол нутагт бөөгийн шашин хүчтэй дэлгэрч байсан үеэс наадамд хүч үзэн шөвгөрсөн бөчүүдээ дараахь байдлаар цоллодог уламжлал эхэлсэн байна.
Хөөрхөн харайж дэвэх нь
Хөх эрээн барсын шинжтэй
Араасаа алаг барын шинжтэй
Арга мэх нь цөм бүрдсэн
Тэнхээ ихт энэ бөх нь 
Тасын дэвэлтээр дэвэн гараад хандгайн хялайраар хараад
Харцага шувууны шүүрэлтээр барьдаг гээд тухайн бөхийн төрсөн газар нутаг, барилдах бөхийн нэрийг хэлээд, тэр бөх хаанахын хэний хэн бэ гэж магтаж шүлэглэн доллож гаргадаг байжээ. Энэхүү цол дуудах уламжлалт ёсон цаг үетэйгээ уялдан улам боловсронгуй болон хөгжсөөр өнөөг хүрч иржээ. Орчин үеийн цол дуудах ёсыг одоогийн мөрдөж буй үндэсний бөхийн барилдааны дүрмийн агуулгыг судлах бүлэгт тодорхой өгүүлэх болно.
Бөхийн цолыг дуудах, дуудуулах, бөхчүүдээ хүндэтгэл үзүүлэх талаар үе уламжлагдаж ирсэн дэг ёсон байдаг бөгөөд тухайлбал:
·        Цолоо дуудуулж буй магнайн бөхийг дэвэхээс урьтан аль ч талын бөх дэвэхгүй байх учиртай.
·        Хоёр тал бөхөө цоллож дуусмагц бөх тавих бөгөөд засуул нь бөхийнхөө хойноос цол чимгийг шогшоо дуудлагаар дуудаж дагаж авах журамтай.
·        Томоохон наадмын үзүүр, түрүүний хоёр бөхийн барилдахаар гарахад хоёр талын засуул магнайн бөхийн засуулын араас ханаран сууж үлддэг хүндэтгэлийн гайхамшигт уламжлалтай билээ.
Бөх тавих: Тухайн давааны бөхчүүд цоллуулж дуусаад барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж, эсвэл засуулын мөр дээр нэг гараа  тавин зогсоход засуулчид бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэйгээр аван “ Тэр бөхийн нэр хэн бэ?” гээд өөрийн бөхийн нэр алдар цолыг уянгалуулан дуудаж бөхөө тавихад тухайн бөх туг, сүлд, индрийн зүг өөрийн цол, нас биеийн галбирт тохируулан сүрсан дэвэлтээрээ дэвэн барилдааны талбайд хүрч очно.

0 comments:

Post a Comment

Э.Хонгорзул. Powered by Blogger.