Tuesday, February 25, 2014

Эртний улсуудын үеийн монгол бөх



                                             


    Эртний улсуудын үеийн монгол бөх
Монголчуудын соёл, урлагийн хөгжих эхлэл нь Монгол нутагт анхны төр улсаа байгуулсан түүхтэй холбоотой юм. Манай эх орны маань нутаг дэвсгэр дээр аж төрөн сууж байсан монгол угсаатны өвөг дээдэс нь Хүннү нар юм. Одоогоос 2200 гаруй жилийн тэртээ Хүннү нар нэгэн засаг захиргаанд нэгдэн Монголын анхны төр улсаа байгуулж, МЭӨ Ш-МЭ 1-р зуунд оршин тогтнож байжээ. Тэр үеийн Монгол улс хаант улс байсан бөгөөд Хүннү нар хаанаа Шаньюй гэнэ. Улсыг захирагч анхны хаан нь Модун Шаньюй байсан ба энэ хааны үед Монгол улс ихээхэн хүчирхэгжиж Хятадын цагаан хэрэмээс Байгаль далайг хүртлэх өргөн уудам нутгийг эзэлж байжээ. Хүннү нар мал маллан нүүдэллэн амьдарна. Тэр үр хүүхдээ багаас нь ан гөрөө хийлгэж сургах учир хүн бүр харвах, намнах эрдэмд боловсорч эр бие өсөхийн хэрээр чадал тэнхээ сууна. Бүх эрчүүдийг цэрэгт тооцдог байж. Жил бүрийн намар энэ эрчүүдээ цуглуулан их ав хийнэ. Их авын дараа дуу хуур, бүжиг наадам хийж чум сумныхаа цэцийг үзэн, хурдан морио уралдуулж, хүчит бөхөө барилдуулан нааддаг байжээ. Тэд бас бичиг үсэгтэй байлаа.
Төв азийн элгэн дээр оршин тогтнож байсан эдгээр эртний нүүдэлчин улсуудын үлдээсэн түүх соёлын өв асар их байдгийн нэгэн төрөл нь эрийн гурван наадмын талаарх дурсгал баримтууд юм. Хүннү аймгийн цэргүүд хүч тэнхээ ихтэй, ихээхэн зохион байгуулалтай байсан гэдэг. Тэд эр үзэн барилдах морьдийнхоо хүчийг сорин уралдах, нум суи харван жад шидэж цэц мэргэнээ үзэх зэргээр тэмцэлдэн цэргийн сургууль хийдэг байсан тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Хүннү нар цэргийн сургуулиас гадна тайлга тахилга хийдэг байлаа. Хүннү аймгийн овгийн тэргүүнүүд оны тэргүүн болон зууны эхэн сард Луут хотын Шаньюйн ордонд хуран цугларч өвгөдийн шарил, тэнгэр газрын тайлга тахилга хийж бөх барилдуулан  нааддаг заншил тогтсон байжээ. Үүнийг Хүннүгийн үеийн археологийн олдворт барилдаж байгаа эрчүүд, мөргөлдөж буй бух, ноцолдож байгаа буур, азарга зэргийг дүрсэлсэн баримт гэрчилнэ.
Хүннү, Дунху аймгийн үед бөхийн барилдаан аль хэлийнжж үүсээд боловсронгуй болох шатандаа байсан төдийгүй цэрэг эрсийг бэлтгэх, тэдний хүчийг шалган үзэх цэргийн сургуулийн нэгэн хэлбэр, эрийн гурван наадмын нэгэн хэрэглүүр болоод байжээ.


ɪv зуунаас хɪɪ зууны эхэн хүртлэх найман зуу гаруй жилийн хооорондох дээрх үйл явдал бүрийд том баяр наадам хийж бөх барилдуулан түрүүлсэн бөхөд “хаан” хэмээх (“хан” бөх) цол олгож байсан тухай Тан улсын тэмдэглэл, Ляо (Кидан) улсын шашдиир бичигт тэмдэглэсэн баримт элбэг тохиолддог байна.
Монголчуудын бөхөө хүндэтгэж улам улмаар өргөмжилж ирсний нэгэн тод жишээ бол бөх хэмээх хүчит  хөвгүүдийнхээ нийтлэг нэрийг төрийн хэргэм зэрэгтэй дүйцүүлэн хэрэглэж байсан баримт юм. Үүнийг 9-12р зууны үеийн  монгол ноёдод баатар, цэцэн , мэргэн билэг гэсэн цолноос гадна “бөх” хэмээх цол олгож байсан баримт гэрчилнэ. Энэ нь бөх хүний цолыг төрийн хэргэм зэрэгт хүргэн монгол үндэсний бөх ид хүчээ авч байсны баталгаа гэж хэлж болно.
Монголчууд баатар бөхчүүдийнхээ цэргийн сүр хүчийг үзүүлэх, шалгах, нэмэгдүүлэх зорилгоор бөх барилдуулах,  сур харвах, морь уралдуулах сургуулалтыг тогтмол хийж, байн байн сорилго тэмцээн явуулж, баяр наадам  хидэг байжээ. Энэ нь Монголчууд эртнээс эрчүүдийнхээ хүч тэнхээг сорьж шалгадаг уламжлал шалгууртай байсныг харуулж байна. Тухайлбал эрийн чадал сорьсон гурван зүйл “эрдэм” наадамд шалгарсан бөхчүүдэд  дээрх баатар бөх хэмээх цолыг хүртээдэг байжээ. Монголчууд цэрэг эрс, өргөн олноо оролцуулсан баяр цэнгэлийн манлай энэхүү наадмаа анхандаа “дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам”  гэсэн нэрээр явуулж байгаад энэ нь яваандаа “эрийн гурван наадам” хэмээх товч тодорхой томъёолсон нэртэй болжээ.
Монгол хүн эрчүүдийнхээ хүчийг сорих нэгэн арга ухаан болох бөхийн барилдааныг үндэс угсааныхаа ал хэрэгцээт зан үйлд хэрэглэж байсныг шашин шүтлэгийн үйлдлээс ч мэдэж болно.

0 comments:

Post a Comment

Э.Хонгорзул. Powered by Blogger.