“Бух ноолдоон түүний нэр томъёоны асуудалд”
ҮБТДС-ийн багш Ү.Мөнхдагва
Төв Азийн гүүдэлчид болох Хүннү
улсаас Эзэн Богд Чингис хааны байгуулсан Монгол их гүрний задралын үе хүртэл
хамаг монгол даяараа, түүнээс хойш Ойрад Монголчуудын дунд дэлгэрэн хөгжиж
ирсэн орон нутгийн шинж чанартай барилдаан бол бух ноолдоон юм. 1930-аад он
гэхэд бух ноолдоон нь өөрийн гэсэн дүрэм, ёс ёсолгоотой , дэг журамтай хөгжлийн
тодорхой хэлбэрийг олсон байна. Үүнийг түүний нэр томъёо, үг хэллэгээс нь харж
болох юм. 1936 онд Увс аймагт БНМАУ-ын ерөнхий сайд П. Гэндэн Бух цэргийн
жанжин Ч.Дэмид нар очиход гүн хүндэтгэл үзүүлэн наадам хийхэд “Бух ноолдоон”-ыг
барилдуулан сонирхуулжээ.улмаар наадмын дарааП.Гэндэн “Бух ноолдоон”-ыг феодал
ангийн үлдэгдэл хэмээн үзэж дахин барилдуулхыг хориглосон тухай мэдээ байдан.
Ийнхүү түүний бэлтгэл, барилдах дэг журам, өмсгөл, барилдааны үеийн ёс заншил,
зэрэг тэдгээрийн нэр томъёоны учир холбогдол нь бух ноолдооныг ойлгоход тустай
болов уу хэмээн үзэж байна.
Монгол Улсын Увс аймгийн Баяд,
Дөрвөд, Ховд аймгийн Торгууд, Урианхай, Хошууд, Захчин, Өөлд нар ХХ зууны эхэн
хүртэл бух ноолдооноор барилдсаар байжээ гэсэн байна.
Бэлтгэлийн үйл явц: Барилдаан болохоос 1-2 сар орчмын өмнө
бух ноолдооны бөхчүүд хошуу хошуугаараа эсвэл хэдэн арваараа хамтран бэлтгэл
хийж эхэлнэ. Орон нутгийн захиргаанаас бөхчүүд бэлтгэл сургуулилтыг удирдан
зохион байгуулах үүрэгтэй нэг хүнийг
томилон ажиллуулна. Түүнийг Баадай хэмээнэ. Бэлтгэлийн үед бөхчүүд хоорондоо
барилдан, бяр тэнхээгээ шалгана. Бөн Бут сөөгийг аргамжаар оосорлон мөрлөж
зүтгэн, суга татах зэрэг хүч тамирын дасгал хийнэ. Чулуу өргөн чулууныхаа
хэмжээг өдөр өдрөөр амхиулсаар сүүлд нь бүр томыг өргөж чаддаг болно. Ийнхүү
бэлтгэл сургуулалтыг “Үсэргээ ноолдоон” гэж нэрлэнэ гэснээс харахад бух
ноолдооны бөхчүүд тодорхой зохион
байгуулалттай дасгал бэлтгэлээ хийдэг байсан байна.
“Үсэргээ ноолдоон”
Эрэмбэ дэс дараалалын хувьд: Үсэргээ ноолдооны үеэр хүч чадал,
барилдааны ур чадвараар нь барилдахаар ирсэн бөхчүүдийг барилдуулан шалгаруулж
“арван”-д хуваадаг байсан ба энэ талаар:
Шалгарсан 30 бөхчүүдийн 1-10-ыг Бахлуур арван/дээд/, 11-20-ыг Дунд арван /дунд/, 21-30-ыг хөл арван /адаг/ гэж хуваана. Арван
дотроо бахлуур, дунд, хөл гэж гурав хуваана. Жишээ нь: Бахлуур арваны бахлуурт
1-4, бахлуур арваны дундад 5-8, бахлуур арваны хөлд 9-10 хүртэл бөхчүүд орно
гэсэн бол А.Очир өөрийн бүтээлдээ хамгийн
шилдэг бөхчүүдийг бахлуур/багалзуур/ арванд дараагийн бөхчүүд бүслүүр
буюу дунд арванд, дадлага туршлага
багатай залуу бөхчүүдийг адаг арван буюу шийр арванд багтаадаг гэсэн байна.
“Үсэргээ ноолдоон”-ы үед бөхчүүд хар чин /цай, бараан мах
идэж гэрийн тэрэм хана / дээр буюу эвхсэн сур дээр унтана. Шалгарсан арванд хуваасан бөхчүүдэд хоолны дэг журам,
хуваарь бий болсон байна. Тухайлбал Бахлуур арван бөхчүүд хонины ууц , дал
дөрвөн өндөр зэргийг, бүслүүр арвынхан сээр, дунд чөмөг сүүж, шийр арвийнхан
шаант, хүзүү, богтос, чөмөг, дотор мах иддэг журамтай аж гэсэн байна.
Зараал бөх: Үсэргээ ноолдооны үеэр арван дэвшин барилдахаар
шалгагдаж байгаа бөхчүүдийг “зараал бөх” гэж нэрлэнэ.
Тээг бөх: Энэ нь арван тус бүрт бөхчүүдийг шалгадаг уран
барилдаантай, тухайн арваны алдарт бөхчүүд бөгөөд өөрийнхөө нутаг нугын
залгамжлах бөхчүүдийг тодруулах үүрэгтэй бөх юм.
Бөхчүүдийн өмсгөл: Бөхчүүд нь дараах хувцас хэрэгсэлтэй байжээ.
Тухайлбал Бух ноолдооны бөхчүүд зөвхөн шалбуур /шуудаг/-тай цээж хөл нүцгэн
барилдана. Буга буюу бухын ширийг урь идүүлсний дараа шүүдэж талхих зэргээр
элдэн, хонгор шаргал өнгөтэй болгон боловсруулхад шалбуур хийдэг байжээ.
Шалбуур нь одоогийн үндэсний бөхийн шуудагтай ихээхэн ойролцоо өмсгөл юм.
Шалбуурын зах хоёр шуумгийг гадагшаа хуруу илүү нугалан оёод, түүгээр нь эр сур
гүүлгэн уяа бэлтгэнэ. Шалбуурын хоёр ташаанд нь хар булгаар буюу ширээр эвэр
угалз, буюу хас тэмдэг хайчлан хадаж бөхлөн гоёдог байжээ. Шалбуурын ар талд нь
хар буюу улаан өнгийн эдээр хангарьд, бүргэд зэрэг хүчирэхг жигүүртний дүрс
хайчлан оёж чимэглэсэн байдаг аж. Үүнээс үзэхэд шалбуур нь өөрийн хийц
зориулалтын хувьд ихээхэн өвөрмөц онцлогтой болох нь харагдаж байна.
0 comments:
Post a Comment