Монгол бөхийн барилдааны үүсэл хөгжлийн
түүхэн тойм
1.
“Бөх” хэмээх нэрийн тухайд
Хурдан морио уралдуулах, хүчит бөхөө
барилдуулах, сураа равах нь монголын эртний нүүдэлчин аймгуудын амьдрал, аж
төрөх ухааны онцлогоос урган гарчээ. Монголчуудын эрт үеэс олон түмэн ардынхаа
дундаас оцгойлон шалгарсан хүчит бөхчүүдээ хүндлэн дээдэлж, тэдний гайхам сод
авьяас, ур чадвар, хүч тэнхээ үеийн үед бишрэн хүндэтгэн хайрлаж ирсэн
уламжлалтай билээ. Эртний баяр цэнгэл наадамд шалгарсан хүчит бөхчүүд бусдаас
илүү эрх дарх эдэлдэг байжээ. Бөх гэдэг гану үг нь ихээхэн өргөн агуулга утга
төгөлдөр юмсанжээ. Тухайлбал, монгол хэлний утгаар нь авч үзвэл унадаггүй,
эвдэрдэггүй, хагаршгүй гэх зэрэг олон үгийг тодотгол болдог байна.
МЭ-ний хɪ-хɪɪɪ зууны үед бөх хүнд түүний
гаргасан амжилтыг нь харгалзан эрх мэдэл олгодог байсан гэдэг ч Дорнод Азийн
Монгол Хаминаган аймагт аймгийн удирдагчаа Мофо, Мохе гэж нэрлэн дууддаг
байжээ. Эрдэмтэн зохиолч Х.Пэрлээ энэ үгнүүдийн учрыг тайлбарлахдаа “Дорнод
Азийн Монгол хаминаган аймгийнхан аймгийн эзнээ Мофо, Мохе гэдэг байжээ. Тэр
Мофо, Мохе гэсэн үгийг монголын бөх (бичгийн Боко , Бөхэ) гэсэн үгийн Б нь М болсон шг мөн гэж
ойлгож байна. Тэр нэрийн өмнө, хойно нь уг залгаж их, бага цол олгодог байсан
бололтой. V зууны
үед Зидан аймгийн тэргүүний Мофэ-гэ, vɪ зууны үед мөн Кидан аймагт Мохе-фо, монгол аймагт
Мофо гэж тус тус нэрлэдэг байжээ. Дээр дурьдсан зүйлийг дараалан үзүүлбэл Мофо нь v зууны үед Мохэ, vɪзууны үед Мехэ (Бөхэ), xɪ-xɪɪɪ зууны үед бөх,
хх зууны үед орчин үеийн монголчуудын барилддаг бөх болжээ” гэжээ. (Х.Пэрлээ.
“Монголын нийгмийн эртний хэдэн нэр томъёоны тухай”. УБ 1956 он 13 дахь тал). Эрийн нурван
наадмын нэг болох бөхийн барилдаан нь ийнхүү их эрт үед үүсч уламжлан ирсэн
болох нь түүхээс тодорхой ажээ. Ямарч аугай “Бөх” гэдэг нэр чихнээ чимэг аялгуу
сайхан монгол хэлнээ үе уламжлагдан хэрэглэгдсээр өнөөгийн биднээ хүрч иржээ.
Бөхи гэдэг нэр үгийг бид хоёр утгаар
хэрэглэж ойлгодог билээ. Энэ санааг бөх судлаач Р.Нямдорж тайлбарлахдаа:
“Монгол бөх гэдэг бяр хүч сорих, ард түмний их цэнгээн нь лавтай 2000 гаруй жилийн тэртээ үүсч төлөвшсөн
байхад Монгол бөхийн дэвжээнд нэр алдар нь цуурайтаж яваа өнөөдрийн хүчит
бөхчүүд тун саяхан 1960-аад оны дундуур төрж өсөцгөөсөн байна. Үүнээс үзвэл
монгол бөх гэдэг нь бидний зохиосон зүйл биш, харин уртний монголчуудын ахуй
амьдрал дундаас аяндаа үүсч бий болон олон зууныг өртөөлөн дамжиж, хүний олон
үеийг элээн барагдуулж бидний үед уламжлагдан ирсэн, нийт монголчуудын бүтээл,
үндэсний түгээмэл бахархал, соёлын үнэт өв юм . “Монгол бөх” , “Бөх хүн” гэдэг
хоёр ойлголтын ялгаа, нэгдлийн харьцааг зөв ойлгох ёстой.
“Эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл гэж
ярьдаг шиг энэ хоёр ойлголт нь салгаж болохгүй мөртлөө ялгаатай юм. Энэ тухай
монголын бөхчүүдын ɪɪ их эеийн илтгэлд “Монгол бөх нь эртний монголчуудын үүсгэн
бий болносон хүч сорих цэнгээн , харин бөх хүн нь тэрхүү цэнгэлийн амьлуулан
авч явдаг бие хүмүүс юм. Хэрэв бөх хэмээх нэрлэгдэх бяртан эрс үгүй” бол
монгол бөх үгүй гэсэн байна. (Монголын үндэсний бөхийн Холбооны баримталсан бодлого.
“Ардын эрх” 1998.11.27).
2.
Байгалын
шалгарал, эр чадлын наадам
Бид өнгөрсөн үеийнхээ түүхийг түүх,
соёлын дурсгалт болох эдлэг зүйл, үлгэр домог, бичгийн дурсгалуудад тулгуурлан
судлан мэддэг билээ. Улсынхаа түүхийг мэдэхгүйгээр өнөөдрөө дүгнэж чадахгүйн
нэгэн адил эр чадлын наадмын үүсэл хөгжлийн түүхийн анхны мэдэгдэхүүнгүйгээр
үндэснийхээ наадмын гэрэл үүслийг мэдэж үл чадна. Энэ зарчмыг үндэс болгон
монол улсынхаа түүхэн хөгжлийн үе шаттай холбон эр чадлын (эрийн гурван
наадмын) түүхэн
хөгжил, могол наадам, түүний дотроос үндэсний бөхийн барилдааны гарал үүсэл,
хөгжиж ирсэн түүхийг авч үзэх нь чухал юм.
Түүхээс үзэхэд монголчуудын олон зууны
туршид эрхэмлэн хүндэтгэж, бахархан хадгалсаар ирсэн бөх барилдах, морь
уралдах, сур харвах эрийн гурван наадам дотроос хамгийн эхэлж бөхийн барилдаан
үүссэн гэж эрдэмтэн мэргэд үзэж байна.
Монгол нутагт одоогоос долоон зуун
мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан нь архиологийн судалгаагаар нотлогдсон
байна. Блаар эртний хүмүүс амьдрахын эрхээр омог бүлгээрээ анд гарч араатан
амьтдыг мод чулуугаар намнаж эр чадлынхаа хүчээр хоол хүнсээ олж иддэг
байжээ.тэр үеийн хүмүүс анд олз омог ахиухан олохын үүднээс чулуугаар хол
шидэх, цэц мэргэнээ үзэх, барилдан ноцолдох зэргээр тэмцэлдээн хийж авхаалж
самбаатай, хүч тэнхээтэй эрчүүдээ шалгаруулна.
Тэмцэлдээнээс давамгайлсан хүчтэн эрчүүд
бусдыгаа ахлан тэргүүлэгч болно. Ан авд явж олз омог олж ирээд эх , хүүхэд,
хөгшдөө баярлуулан баяр хөөр болцгоон, араатан жишүүртнээ, ан гөрөө хийснээ
дүрслэн дэвж, цовхорч гүйж харайж, ноцолдон нэг ёсондоо бяцхан наадам хийдэг
байсан нь лавтай.
Энэ бүгдээс бөхийн барилдааны эх үүсвэр
тавигдсан гэдэгтэй өнөө үеийнхэн санал нэг байдаг билээ. Харин хүмүүсийн ийм
маягийн зан үйл хүн адгуусан амьтнаас үүссэнээс хойших олон мянган жилийн дараа
буюу хүн өөрөө нэлээд ухаан сууж боловсронгуй болсон цаг үед болж байсан нь
тодорхой.
Судлаачдын үзэж байгаагаар ийм цаг үеийг
буюу бөхийн барилдааны үүслийн эхлэл үеийг хуучин чулуун зэвсгийн дээд үе,
тухайлбал одоогоос 40000-12000 жилийн өмнөөс үүссэн гэж үздэг байна. Шинэ
чулуун зэвсгийн дараахь хүрэл зэвсгийн үед хутга, сүх, жад , сэлэм, нум, сум
үүссэнээр эр биеийн хүч чадлыг эдгээр зэвсэгүүдтэй хослон хэрэглэх болж ан
гөрөө хийх, амь биеэ хамгаалах, өмнөх үеэсээ илүү амьдрахад томоохон дэвшил
гарсан юм.
Монгол овогтнууд хүрэл зэвсгийн үед
эмнэг догшин амьтдаас хамгийн түрүүнд адууг, дараа нь бусад амьтныг гэрийн
тэжээмэл болгож амьдрал ахуйдаа эдлэж хэрэглэх болж улмаар эмнэг сургах, морь
уралдуулах тэмцээн явуулдаг болжээ. Энэ талаар зарим баримт дурдъя.
Балар эртний хүмүүс эр чадлын тэнхээ,
хүч чадлаар байгалийн түмэн бэрхшээлийг дэвэн амьдарч байв. Эртний хүмүүс багаж
зэвсгээ сайжруулан, галтай болж байгалийн элдэв гачаалаас бага багаар гарахын
зэрэгцээгээр харьцангуй тохилог байранд амьдарч, шарж болгосон хоол хүнс
хэрэглэх болсноор уураг тархи нь хөгжин оюун санаа, бие бялдрынх нь хөгжилд
дэвшил өөрчлөлт гарсаар байлаа.
Энэ үеэс хүмүүс овог овгоор тасарч
яваандаа өрх гэр үүссэн байна. Тэр үеийн овгийн ахлагч нь эмэгтэйчүүд байсан
бөгөөд яваандаа овгийн эрэгтэйчүүд ахлах болж олон зууны туршид эрэгтэйчүүд өрх
гэрээ тэргүүлэх болсоор өнөөдрийг хүрсэн түүхтэй. Түүхэн энэ урт удаан
хугацаанд монголчуудын өвөг дээдэс өөрсдийнхөө , эх орныхоо түүхийг бүтээж
эдийн болон бичиг соёлын дурсгалаа үлдээсээр ирсний нэгээхэн хэсэг нт
монголчуудын эр биеийн хүч чадлын шалгуур эрийн гурван наадмын түүх билээ.
МЭӨ ɪɪ зууны дунд үеэс монголчууд
нүүдлийн мал аж ахуй эрхлэх болж тэр нь хүмүүсийн соёл боловсролд нөлөөлж
улсаар эд зүйлийн соёлын зүйлсүүд өргөн дэлгэр болж, шүтлэг бишрэлийн олон
хэлбэр дэлгэрч , урлагийн төрөл хэлбэр олширч, нүүдэлчдын уламжлалт эрийн
гурвын наадмын үүсэл тавигдсан хэмээн
манай түүхчид батлан өгүүлжээ.
Online casino site ᐈ UK Gambling Sites, Best Bonuses
ReplyDeletePlay online casino games for real money, free or for real money at the best UK gambling sites. We list the top rated UK online casinos and provide luckyclub.live the most