Дундад зууны үеийн Монгол бөх (xɪɪ-xvɪɪ зуун)ɪɪɪ
Монгол аймгуудын хувьд хɪɪ зуун нь бие
даан сэргэн мандаж хөгжсөн түүхийн шинэ зуун байсан юм. Онон, Хэрлэн, Туул
гурван голын орчмоор нутаглаж байсан тэр үеийн Монгол аймаг Ханлигуудын дотроос
илүү хүчтэй нь Хамаг Монгол байлаа. Хамаг монгол ихэс дээдсийн дотор зонхилох
үүрэг гүйцэтгэж байсан хүн бол Есүхэй баатар байлаа. Тэрээр хүү Тэмүжингээ 9
настай байхад өст аймгийнха болох Татарчуудад хорлогджээ.
Есүхэйн дараагаар Монгол аймгууд тарж бутран тэмцэлдэж
байсан тэр цөвүүн цаг үед хүү Тэмүжин эрүүл чийрэг өсөн эрын цээнд хүрч эцгийнхээ
харъяаны Монгол овог аймгуудыг нэгтгэж эхэлжээ. Улаан барс жил буюу 1206 оны
намар цагт Онон мөрний эхэнд Монголын язгууртан дээдсийн их чуулган-Их Хуралдай
чуулж язгуурын Монголчуудыг нэгтгэх их үйл хэргийг 20 гаруй жил оройлон
манлайлж 45 насандаа зорьсондоо хүрч чадсан Тэмүүжинд Чингис хаан (Далай хаан) цол өргөмжлөн есөн хөлт
цагаан тугаа мандуулаад өргөн дэлгэр наадам хийжээ. Түүнийгээ “ Эрийн гурван
наадам” гэж нэрлэснээс хойш энэ наадмыг жил бүр уламжлал болгон хийдэг болжээ.
Тэрхүү наадамд 999 бөх барилдуулж түрүүлсэн бөх Хутагт Идэрийн хөвгүүн
Игнэнбаатар гэгчид “Их Монгол улсын Баатар” гэдэг цол олгож байсан байна.
Энэ тухай 13-р зууны Арабын бичгийн их хүн Рашид-Аддин,
Италийн жуулчин Марко-Пологийн зохиолууд болон “Монолын нууц товчоо”-нд тэмдэглэсэн
байдаг. Чингисийн дараа түүний гуравдугаар хүү Өгөөдэй хаан сууж, эцгийнхжж
бодлогыг үргэлжлүүлэн Монголын эзэнт гүрнийг эмхлэн байгуулжээ. Эзэнт гүрний
нийслэл нь Хархорин байсан бөгөөд Чингис хааны үед эхэлсэн Монгол их гүрний
нийслэл нь Хархориныг барих ажлыг 1235-1259 онд дуусган эрийн гурван наадам
хийж байжээ. Чингисын ач Хубилай дүү Ариг бөхийгөө ялаад хаан ширээнд залран
1261 онд Монголын Юан улсыг байгуулан нийслэлээ Бээжинд нүүлгэн 1264онд
өөрийгөө бүх хятадын хаан хэмээн өргөмжилжээ. Хубилайн байгуулсан Монголын Юан
улс 1368 онд мөхөж, түүнийг залгамжлагч Тогоонтөмөр хаан Монголдоо ирсэн байна.
Түүнээс хойшхи хаадын үед монгол орны дотоодын тэмцэл хурцдан монголын эзэнт
гүрэн бутарч эхэлсэн юм. Монгол улс зүүн, баруун монгол улс болон хуваагджээ.
Зүүг монгол дотроо баруун гар болов. Баруун, зүүн гар тус бүрдээ 3 түмд
хуваагддаг байв энэ үеэс Монголчууд 6 түмэн монголчууд гэгдэх болсон бөгөөд
энэхүү 6 түмэн монгол нь хожим ар, өвөр
монгол болсон байна.
Энэхүү түүхэн урт үеийн туршид монголын эрийн гурван
наадам, монгол бөхийн барилдаан ямар хэмжээнд байсныг зарим нэгэн баримтаар
товчоолон үзье. Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид дайн тулаанд орохын
өмнө цэрэг эрсийнхээ хийморь сүлдийг сэргээх, аян дайнд ялан дийлсэн ялалтаа ёслон
тэмдэглэх, туг сүлдээ тахих, хаан ширээнээ өргөмжлөгдөх, нийслэл, томоохон хот,
хийд зэргийг барьж байгуулсны баяр цэнгэлийн үеэр эрийн гурван наадам хийдэг
байжээ. Зарим гол баримтаас дурдая.
v Чингис
хаан 1225 оны хөхөгчин тахиа жил Сартуул улсыг байлдан эзэлж эх нутагтаа буцах
замдаа Алтайн сав Эрчис мөрний эхэн “Буга цочих” гэдэг газар чуулган хурж их
баяр эрийн гурван наадам хийж байжээ.
v Чингис
хааныг насан өөд болсны дараа түүний өв залгамжлагчдыг хаан ширээнд суух бүрийд
найр наадам хийж байсны дотроос түүхэнд тэмдэглэн үлдээснээс хамгийн томоохон
нь 1228 оны шарагчин үхэр жил Өгөөдэйг (1186-1241) “Монголын хаан”, Батмөнх (1464-1543) даян хааныг
“Улсын хаан”-д өргөмжлөгдөх үед болжээ.
v Өгөөдэй
хаан 1235 онд Орхон голын хөвөөнөө Хархорин хотыг Мөнх хаан дүү Хубилай хаанд
зориулан Долнуурын ойролцоо Түмдийн Алтан хаан (1507-1582) Хөх хотыг Халхын Авдай цэцэн (1540-1586) хаан 1586 онд
Эрдэнэ зуу хийдийг байгуулж тухайн үйл явдал болох бүрийд эрийн гурван наадмаа
хийж байжээ.
Монгол гүрний хөгжлийн тодорхой
үеийг төлөөлүүлэн авсан дээрхи үйл явдлуудаас үзэхэд Манжийн түрэмгийлэл
эхлэхээс өмнөх (1636 оноос) 430 гаруй
цилийн туршид эрийн гурван наадмаа тасралтгүй хийж улам боловсронгүй болгон
хөгжүүлсээр ирсэн.
0 comments:
Post a Comment