Монгол бөхийн барилдааны зохион байгуулалт,бөх ба засуулын ёс жаяг.
Монгол бөхийн барилдаан нь үүсэл
гарлаараа нэг боловч хөгжиж ирсэн ёс, дэглэм , хувцас хэрэглэл, барилдааны хэв
маягийн хувьд үндэстэн, ястнуудын дотор уламжлагдан ирсэн бага зэргийн ялгаа,
онцлог байдаг,
“Барилдаан” гэдэг үйлт нэр нь
монгол бөхийн тэмцэл, тулааны ерөнхий боловч цаад утга, агуулга ,
илэрхийллээрээ олон нарийн нандин санааг илэрхий ажээ. Барилдаан гэдэг нь монгол бөхчүүдийн олон зуун жилийн турш бий болгосон арвин баядаг мэхийн
сангтактикийн хувилбаруудтай хослуулан үйлдэх хөдөлгөөний нэгдлийг хэлнэ.
Монгол бөхийн барилдаан нь зохион
байгуулалт, бөхийн үйлдэл, засуулын ёс жаягийн хувьд уламжлагдан ирсэн нийтлэг
нэгэн ёсон байдаг нь өнөөг хүртэл хадаглагдан ирсэн юм. Хэдийгээр монгол
туургатны бөхийн барилдааны хэв маягт багавтар ялгаа, онцлог байдаг хэдий ч
бөхийн барилдааны жаяг дэг( гаралтаас өмсгөл тайлах хүртэлх ёс дэг) үндсэндээ
нийтлэг юм. Энэ ёс дэг нь нэгэн удаагийн наадамд дахин давтагдаж, барилдаанаас
барилдаан даган мөрдөжбайх бичигдээгүй хууль билээ. Барилдаан өөрөө дэс дараалсан
олон төрөл дасгл, хөдөлгөөн учир, гараанаас даваа хүртэл цаг хугацааны болон
үйлдийн эцсийн шийдийг үзээд голон хувилбарыг багтаасан нарийн үйл ажиллагаа
юм. Ийм учир барилдаан хэмээх цогц үйлдэл нь өөрөө дотоод ёс дэг, мөчлөгтэй
байдаг билээ
Монгол бөхийн барилдааны зохион
байгуулалтын дотор үйлдэл жаяг дэгийг тус бүрд нь тодруулж үзье. Жаяг дэгийг
дотор нь эхэн үе, үндсэн үе, төгсгөл үе гэсэн гурван үндсэн хэсэгт хуваан үзэж
болох бөгөөд эдгээр үе бүрд гаралт, барилдаан, оролт гэсэн гурван үйлдэл
тохирно.
Нэг. Эхэн үе буюу гаралт. Энэ үе
нь гаралтын бүх ёс жаяг, дэгийг багтаана. Гэхдээ энэ үеийн ёс жаягийн үйлдлүүд
нь үйл ажилгааныхаа шинж чанараар ялгаатай юм. Тухайлбал, бөхийн гаралтыг
удирдан зохион байгуулах үүрэг бүхий гарын даа, засуул тэдгээрийн хийвэл зохих
бүртгэл оноолт, ам авахуулах, цоллох, бөх тавих зэрэг зохион байгуулалтын
чанартай үйлдлүүд байна. Эдгээр үйлдлийг зохион байгуулж, гүйцэтгэж байх мөч
бүрийн ёс жаягт тохирсон бөх хүний өөрийн биеэр хийж гүйцэтгэж байх мөч бүрийн
ёс жаягт тохирсон бөх хүний өөрийн биеэр хийж гүйцэтгэх үйлдлүүд байдаг.
Гаралтын үеийн
энэ онцлог байдлыг харгалзан эхэн үе буюу гаралтын үеийг зохион байгуулалтын
үйлдэ, бөхийн үйлдэл гэсэн зэрэгцээ хоёр үйлдэлд хувааж үзвээс зохилтой юм.
Эдгээр үйлдлүүдийг гаднаас нь харахад (бөх үзэж суухад) хэдийд яаж зохион байгуулагдаж бөхчүүд барилдахад
бэлэн болоод, ямар үйлдэл хийж байгаа нь төдий мэдрэгддэггүй боловч цаад нарийн
утга, зохион байгуулалтаараа ихээхэн нарийн дэгтэй, утга учиртай ажээ.
Барилдааны эхэн
буюу гаралтын үед зохион байгуулалтын ба бөхийн үйлдлүүд зэрэгцэн хоёр талд (бөхийн даа,
засуул болон бөхийн хувьд ) хийгдэж байх учир эхлээд зохион байгуулалтыг авч үзье.
Бүртгэл, оноолт (магнайлах,
босгох), ам
авах: монгол бөхийн барилдааныг зохион байгуулж ирсэн
уламжлалт ёсонд аливаа наалам эхлэхээс тодорхой хугацааны өмнө бөхчүүдээ
бүртгэж эрэмбэлдэг байжээ. Ийнхүү эрэмбэлсэний дараа лүйзийн оноолт хийнэ. Наадмын даваа бүрт бөхчүүдийн хэн хэнтэйгээ
учирч хүч сорин барилдахыг шавь, аймаг, хошуугаар нь товчлон тогтоож учраа
тохируулахыг бөхийн оноолт гэнэ. Дээр үеийн зарим наадмуудад бөхчүүдийн
эрэмбийг алдагдуулан оноолт боловсруулж
байсан нь заримдаа харагддаг.
Ер нь монгол
бөхийн барилдаан оноог боловсруулахдаа наадамд барилдуулах бөхчүүдийг цолны эрэмбээр 2 тэнцүү хэсэгт хувааж зүүн
баруун 2 талд цолны эрэмбээр талцуулан зүүн талыг ахлах , баруун талыг удаалах
тал гэж нэрлэнэ. Хоёр талыг толгойлж гарч
байгаа бөхийн магнай гэнэ. Туйхан наадаамд барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн
том алдар цолтой бөх наран мандах зүүн
талын магнайд, удаах алдар цолтой бөх баруун талын магнайд босно.
Магнай угтуул нь
ахлах, ам нь дагуул бөх гэсэн утгатай юм. Онооны хүснэгтэнд магнайг “М”,
угтуулыг “У”, амыг “А” гэсэн үсгээр тэмдэглэдэг байжээ. Дээр дурьдсан
журмын дагуу оноолт буюу буурь босголтыг
хүснэгтээр үйлдэнэ.
Зүүн тал
|
Даваа
|
Баруун тал
|
||
Дархан аварга
|
М
|
1
|
А
|
Бөх...
|
Бөх
|
А
|
2
|
М
|
Дархан аварга
|
Даян аварга
|
У
|
3
|
А
|
Бөх...
|
Бөх
|
А
|
4
|
У
|
Арслан гэх мэт
|
Ам авах: Аль ч наадамд барилдаж байгаа бөхчүүдийг цоллох 3-ын
даваанаас эхлэн үзүүр түрүүний 2 бөх
үлдтэл ахлах цолтой бөхчүүд цолны
эрэмбээр дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах гэнэ. Бөхчүүд ам авах
тухай дуудахад алдар цолтой бөхчүүд өмсгөлөө гоё сайхан үзэмжтэйгээр өмсөж,
хүндэтгэлтэйгээр гарын даа нар дээр ирж нэрсийг дуудуулан амлаж барилдах бөхөө
сонгодог уламжлалтай байсан юм. Хэнч
амлаж аваагүй үлдсэн хоёр бөхийг тунасан бөхчүүд гэж нэрлэнэ.
Бөхчүүдийг гараанд бэлтгэх: бөхийн баридааны зохион байгуулалтын
үйл ажилгааны явцад хэн хэнтэйгээ барилдахыг зарлан зохицуулж барилдааныг
шуурхай явуулах байх шаардлага гардаг. Ийм үүрэг гүйцэтгэгчийг дээр үеэс хаяавч
гэж нэрлэдэг байжээ. Хаяавч зүүн , баруун тал бүрд байна. Тэд оноолтонд таарсан бөхчүүдийг дүйзийн дагуу урьд давсан,
унасан бөхчүүдийг тухай олон түмэн дээлж, давсан бөхчүүдийг гарын даа нарт
тэмдэглүүлэх хариуцлагатай үүрэг хүлээдэг.
Засуулууд байраа үзлэхүй нь: уламжлалаараа бол засуул нь тухайн
наадамд барилдаж байгаа бөхийн багш нь гэсэн үг. Засуулууд тухайн үедээ сорилго
бөхчүүд багшлах, засуул хийх эрхтэй байжээ. Бөхийн мэх, барилдааны ур чадварыг
эзэмшин судалж, ойлгосон засч буй бөхөө тухайн даваанд давуулах зорилготой
бөхийн барилдааны арга мэх, ухааныг зааж зөвлөгчийг засуул гэж нэрлэж байжээ.
Засуул нь бөх цоллох чадвартай байхаас гадна барилдааны явцад анхааралтай
хандах, өөрийн бөхөө төлөөлж хөлийн түшмэдэд мэдүүлэх үүрэг хүлээдэг байсан. Засуулууд бөхчүүдийн
гараанаас өмнө цэнхэр дээлтэй нь зүүн жигүүрийн, хүрэн дээлтэй нь баруун
жигүүрийн бөхчүүдийг засч барилдуулахаар эгнээгээр жигдрэн жагссан байна.
Бөх цоллох : Бөх цоллох ёсон нь нэн эртнээс уламжлалтай.
Бөх цоллоочийг сонгохдоо уянгалаг сайхан
хоолойтой, хурц тод хэллэгтэй, цоллуулж буй бөхийнхөө алдар, цол , чимэг, нутаг
хошуугий нь сайн мэддэг зэрэг олон чанаруудыг харгалзана. Дээр үед дээдэс ноёд
өөрийн хошууны бөхийг нутаг усныхаа цоллогчдоор цоллуулдаг байсан гэдэг.
Бөх цоллох ёсон бол бөхийн
хийморь золбоог сэргээж урам оруулахаас гадна уг бөхийн алдар гавьяаг нь олон
түмэнд дуурсган зарлаж байгаа хэрэг юм. Улсын наадамд анхлаж ам авдаг 3-ын
даваа, цол чимэг хүртдэг 5-ын даваа, цолоо ахиулдаг 7-ын даваануудад зүүн,
баруун талын тэргүүн , дэд магнайн бөхчүүдийн цолыг дууддаг удамжлал одоо ч
гэсэн хэрэглэгдсээр байгаа билээ.
0 comments:
Post a Comment