Tuesday, February 25, 2014

Өвөрмонгол бөх


Өвөрмонгол бөх
Өвөрмонгол бөхийн өмсгөл нь гоёмсог, өвөрмөц онцлогтой юм. Дэлхийд алдартай монгол бөхийн зодог бол бат бөх, өмсөхөд биед болон мэх хийхэд тохиромжтой байдаг.
Өвөрмонгол мөнгө буюу гуулин товруутай зодог өмсч өргөн цагаан өмдөн дээгүүр өнгө өнгийн угалзтай туушуу (өндгөвч) даруулан өмсч, түүний дээгүүр хөх улаан шар гурван өнгөтэй царваг (дээл хувцасны нөхөөс цаваг) татаж, орос булигаар, монгол гутлыг хөлдөөн өшиглөж, гутлынхаа нэг үзүүрт нь гуулин гархи буюу төмөр жижиг гархитай таван тохой урт сураар боож, өнгө бүрийн хэв дурдан бүдүүн зангиаг хүзүүндээ зүүж, 16, 32, 64 бөх нэгэн зэрэг гарч барилдана. Бөхчүүдийн ёсоор нь нэг дуудаж, нугалан дараалуулж хос хосоор нь барилдуулна. Барилдах бөхийн тоо, оноолт монгол бөхийнхтэй адил. Өвдөгнөөс дээш аливаа эрхтэн шороодвол унасанд тооцно.
Зодог: Зодог бол барилдах бөхийн барьцыг хангаж, биеийг чангаруулан, чадал эрдмийг гүйцэд гаргахад нь боломж олгож өгдөг.өвөрмонгол бөхийн эртнээс эдүгээг хүртэл уламжилж хэрэглэж ирсэн зодгийг бүтцээр нь ялгавал булигааран, ширэн, эсгий, бөс даавуун зодог гэх мэт байжээ. Хэлбэрээр нь ялгавал задгай ба битүү зодог гэж хоёр зүйл болно. Задгай зодгийг зарим газар эрвээхэй ба далавчин зодог гэж нэрлэдэг. Кодгийг яс чанар сайтай булигаар буюу сайн идээлж элдсэн үхэр, тэмээ, буга, хандгай зэрэг амьтны шир сайраар хийнэ. Задгай зодгийг доорх аргаар хийнэ.
Зодогны хоёр ханцуйн үзүүр нь дунд чөмөгний булчин дээгүүр таарч, зах заам нь хоёр мөрөн дээгүүр шилэн хүзүүний доогуур эргэж, өмдны захыг дарна. Зодогны өмнө биеийн хоёр талыг дөрвөн хуруу өргөн хийнэ. Хоёр талын хормойг уулзварыг хүйсний дээгүүр зөрүүлэн дарж уяхаар хийдэг.
Битүү зодогны ханцуйн хэмжээ нь задгай зодогтой адил. Гэхдээ өмнө тал нь битүү хэрэм лүгээ адил хэлбэртэй тул учраа бөх барьц олоход бэрх. Ямар материалыг хэрэгэлэн ямар хэлбэрийн зодог хийсэн зах, ханцуй, заамыг булигаар буюу шир, сайр зэрэг бөх материалаар давхардан эмжиж, тэмээний буюу олсон утсаар нягт ширж оёдог. Онцгойлон шалгарсан шилдэг бөхчүүдэд тусгайлан хийх чимэгт зодгийг үйлдэхэд хоёр ханцуй, мөр, заам, ар нурууны хоёр талаар нь мөнгө буюу гуулин торвуугаар торвуудаж, зодогны ар талд нь таван ямх хэртэй дээш дөрвөлжин буюу эсхүл маран дүгрэг хэлбэртэй мөнгө, гуулин толь хийдэг. Тэрхүү толь дээр нь гарьд, луу, арслан, барс зэрэг дөрвөн хүчтэний ба заан, буга зэрэг амьтны зураг дүрсийг мөнгө гуулиар хөөмөл гаргах, цавчаар сийлэх мэтээр урлан чимдэг. Зарим нь бас зүйл бүрийн хээ угалз буюу эвхмэл монгол үсгийг урлан сүйлсэн ч байдаг. Нэг зодогт дунджаар 510-520 товруу байна.
Бөхийн өмд: Өвөрмонголын бөхийн өмд (банзлыг) 12, 32, 40-н тохой даавуугаар хийдэг. Энэ нь Монголчуудын уужуу хувцас өмсөж, өргөн бүс бүсэлдэг заншлаас улбаатай бөгөөд шинжлэх ухааны үндэстэй юм. Монголчууд найр наадмыг 7,8 дугаар сард голдуу хийдэг тул цагаан өнгийн даавуун өмд сэрүүн байдаг. Тусгайлан бөхийн барилдаанд зориулан хийсэн өмд бол гол нь бөхийн сүр сүлдийг үзэсгэлэнтэй сайхан болнох ба бөхчүүд харилцан хөл мэхээр бие биеэ дайрах гэж буй арга самбааг нууц далдлахын зэрэгцээ дэгээ ороох мэх хийхэд бэртэх гэмтэхээс сэргийлэх ач тустай.
Бөхийн өмдний дундаж хэмжээ  гэвэл захны тойрог нь 13 тохой, өмдний захаас шурхнагийн хонгоны үзүүр хүртэлх урт нь 4 тохой, шурхнагийн амны тойрог нь 4тохой, өмдний салтаанаас дээд зах хүртэлх 2 тохой, 2 ямх тус тус байдаг. Дээр үед салтаа битүү өмд өмсөхийг цээрлэх тул банзал өмсөх шашин шүтлэгийн заншилтай байжээ. Лам бөхчүүд бөхийн өргөн цагаан өмдтэй адил хэмжээтэй том банзал өмсч барилддаг байжээ.
Өмд болон банзлын алиныг нь ч өмссөн олон давхар хуниас нугалаа гаргаж, хоёр хоногыг (шурхнаг) нь гутлын түрүүн дээгүүр буулган тавьж сүр намбатай болгодог. Энэн мэтээр гүйн гарч ирэх бөхчүүд нь ямар нэгэн аварга жигүүртэн өд сөдөө өрвийлгэн сэгсэлзэн ирж буй мэт сүрлэг харагддаг байна. Монгол бөхийн өргөн уужим өмд нь тэмээний буву арслангын зогдрыг дуурайлган зохиосон тул арслангын хөл мэт харгадан сүр хүчийг улам нэмэгдүүлдэг гэж хууччуул ярьдаг.
Бөхийн гутал : Бөхчүүд булигааран болон даавуун түрийтэй гутал өмсч барилдана. Бөхийн гутлыг ширмэн ултай хийдэг. Үзэмчин бөхчүүд булигаар гутлын дотор олон давхар ширсэн даавуун оймс,  жийрэг хийж өгдөг. Улаанхадын бөхчүүд зарим газрын бөхчүүд  даавуун түрийтэй дотор чихи (жийрэг)  тааруулан өмсч барилддаг.
Гутлын хүлэг (боолт): Гутлын хүлэг бол хальтрах гулгахаас сэргийлэх зорилготой бөгөөд ямарваа мэх хийхэд нэн тохиромжтой. Хүлэг хийхэд нимгэвтэр сайн сурыг дунджаар 6 тохой урт, 2см хэртэй өргөн зүсч, нэг үзүүрт нь гуулин буюу төмөр гархи хийж, битүү гогцоо гаргаж, гутлаа 3-5 давхар ногтлон хүлнэ. Монгол бөхийн барилдаанд голцуу цохио (хавсрах, таших)  мэхийг хэрэглэх тул    гутлаа сайн ногтлон хүлэхгүй бол хүчтэй хавсрах, цохих мэхэнд ул ханзрах явдал ч гардаг. Үүнэээс сэргийлж бөхчүүд гутлаа ногтлон хүлдэг болжээ.
Гутлын чихи, жийрэг, толио, толь бамбай: Чихи бол бөхчүүдийн хянган шилбээ хамгаалах хэрэгсэл мөн. Үзэмчид савслага, Хөлөнбуйрт толио( толь ) , Жирэм зэрэг аймагт чихи (жийрэг) гэнэ. Гутлын чихийг хулсыг нимгэлэн засч сураар холбон хэлэхэж хийдэг. Түүний дотор талд нь навчин тамхийг даавуунд хулдаж, архиар дэвтээгээд шилбэн дээрээ тааруулан ороож боосны дараа гутлаа өмсөнө.
Бөхийн царваг (хормогч): Царваг бол барилдах бөхийн доод биеийг чангалж, зодогны хормой, далай, өмд ба банзлыг зах гурвыг давхар дарда гээд бөгөөд түүний хөх, улаан, шар, гурван өнгийн хив дурданаар хийнэ. Энэ нь хөх тэнгэр, улаан нар, гар газар гэсэн утгатай.
Бөхийн туушуу (том өндгөвч): Туушуу бол монголчуудын өвдгөө дулаалж өмдөн дээрээ өмсөж байсан эдлэл байв. Хожим нь туушууг бөхийн өргөн том өмдний дээр өмсдөг болсон нь тусгай гоёл чимэг болсон төдийгүй өвдгийг хамгаалдаг болжээ. Туушууг хийх ерөнхий дундаж хэмжээ гэвэл өндгөвчний өмнө талын нийт урт нь шурхнагийн үзүүрээс омог хүртэл 80-90 см, шурхнагийн үзүүрийн уужим нь 40-50см, ар талын шурхнагийн үзүүрээс хонгоны нугалаас хүртэл урт нь 5-55см , хонгоны уужим нь 35-45см, хонгоноос урд (өмнө) талыг омог хүртэл жишүү урт нь 55см байвал тохиромжтой гэж үздэг байна.
Өндгөвчний өнгө чимгийг тохируулахад анхлан барилдаж буй залуу бөхчүүд улаан, цэнхэр зэрэг хурц өнгөтэй торгоор хийдэг бөгөөд олон наадамд барилдсан нэлээд нэр цуутай болсон бөх зүйл бүрийн өнгөт торгон дээр янз бүрийн наамал, хатгамал гаргах буюу эсхүл дөрвөн хүчтэн мэтийн сүрлэг хүчирхэг амьтны зураг дүрс гаргаж хийхээс гадна үүлэн хээ угалз, өлзий зангиа, гал бамбар, хар цагаан загас зэрэг үндэсний элдэв хээ угалзтай өндгөвч хэрэглэнэ. Тийнхүү цасан цагаан өргөн өмдөн дээр өнгө хослуулан өмссөн гоч сайхан туушуу нь бөхчүүдийн сүр жавхлантай гойд сайхан харагдуулдаг байна.
Бөхийн зангиа: Зангиа бол нийт монголчуудын дунд эртнээс уламжлан ирсэн ёслолын баталгаа, таргарагийн агуулгтай зүйл байсан тухай <<Арван буянт номын цагаан түүх>>-д цухас тэмдэглэсэн байдаг. Бөхийн зангиаг өнгө бүрийн хив торгоор хийнэ. Гэхдээ хар өнгийг хэрэглэхгүй. Зангианы голыг хив торгоны өөдсийг нэлээд бүдүүн ороож хийнэ. Зангианы сүлд гэж шүр, сувд, оюу, мөнгөн эдлэлийг зангианы голд шигтгэнэ. Зангиа зүүж барилдах заншил эртнээс уламжлан иржээ.
Барга, Өвөр монголд домогт сайн бөх байсан баримт бичиг элбэг тохиолдоно. Тэдний нэг нь зүүн монголын Хөлөнбуйрын Шинэ барга, зүүн гарын Хөрвөөт цагаан хошууны Дондог овогтой Нухуунай хэмээх бөх юм. Тэрээр их өндөр, биеийн хэлбэр эь өргөн, том цээжтэй, их лагч хүн байжээ. Нухуунай хориод настайдаа хоёр морины нурууг гэмтээгээд үүнээс хойш морь унахаа больж насан турш явган буюу тэргэнд сууж явдаг болсон гэдэг. Ядуу ардын хүү Нухуунайн 15 настайд эцэг нь өөд болж, тэрээр айлд зарцлагдан явах зуур аймаг, хошууны наадамд, 18 найстайдаа Баргын Хөлөнбуйр нуурыг тахих наадамд, 19 настайдаа Баргын Богд уулыг тахих наадамд, 20 настайдаа Хөлөнбуйрын чуулганы 17 хошууны наадамд тус тус түрүүлээд түүнээс хойш 17 наадамд 17 удаа, Баргын Богд уулыг тахих наадамд 9 удаа, Хөлөнбуйрын наадамд 8 удаа түрүүлж байжээ.

0 comments:

Post a Comment

Э.Хонгорзул. Powered by Blogger.