Монголын
Үндэсний бөхийн барилдааны дүрэм,
түүний агуулга
Монгол үндэсний бөхийн барилдаан нь олон
зууны туршид бичигдсэн хууль үгүй, гагцхүү уламжлалт ёс заншилд тулгуурлагдсан
хөгжиж байсан нь Монгол бөхийн барилдаан зарим үед дээдсийн эрхшэлд хавчигда,
хаана, хэдийд, аль нутаг, хошуунд наадам болж байгаагаас хамааран бөхчүүдийн
цолны эрх, эрэмбэ зөрчигдөх, түүнчлэн нутаг нутгын харъяалал үзэл бодолдоо
нийцүүлэн барилдааны ёс жаяг, дэгийг таалалдаа тохируулан барилдуулдаг байснаас ард олныхоо өмнө ёс
горим, зан үйлд харш үйл хийж санамсаргүй атлаа тэднийхээ өмнө гэмтэн бол,
түүнээсээ улбаалан бөхчүүд тодроо нутаг нугын үзэл бодол, баримтлал гэх зэрэг
үндэсний бөхийн барилдааны шудрага тэмцэлдээн үе үе алдагдаж байсан баримтууд
түүхээ бэлэн байдаг юм.
Энэхүү Монгол бөхийн барилдааны
уламжлал, ёс зүй, жаяг дэг, Монгол бөхчүүдийн жудагт байж боломгүй сөрөг
урсгалыг даван туулах, монгол бөхийнхөө
барилдааны үндсийн үндсийг хадгалж өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол бөхийг
дээдлэн хүндэлдэг эрхэм хүмүүс, идэвхитэн санаачлагчид Монгол бөхийн барилдааны
дүрэм буюу баримтлан мөрдөх бичмэл хуулийг анх 1924 онд анх гаргажээ. Үүнээс
хойш хэд хэдэн удаа өөрчлөгдөн шинчлэгдсээр МҮБХ 1990 онд анхдугаар “Ихэе” хуралдаж тэр хуралдаанаараа МҮБХ-ны дүрмийг
шинэчилэн боловсруулж баталсан юм. Энэ дүрмэнд хэд хэдэн удаа шинэчилэл,
өөрчлөлт оруулан эдүгээ мөрдөж байна. Энэхүү дүрэм нь Монгол бөхийн барилдааны
ёс жаяг, бөхчүүдийн эрх, үүрэг, наадмыг зохион байгуулах, улирдах ёс горимыг
нарийвчлан зааж тодорхойлсон нь хууль эрх зүйд нийцсэн эрх зүйн чухал баримт
бичиг мөн.
Ийм учраас багш, дасгалжуулагчид,
бөхчүүд үндэсний бөхийнхөө дүрмийг судлан сургалт дасгалжуулалтдаа хэрэгжүүлэх
үндэсний бөхийн барилдааны нарын ёс дэгийг баримтлаж сжргах зайлшгүй
шаардлагатай юм.
Монгол бөхийн барилдааны дүрэм нь
тухайн барилдааны зохион байгуулалт, барилдах ёсон, цол, чимэг олгох, бөх, хөлийн
цэц, засуул, гарын даа, тайлбарлагч нарын эрх үүрэг, цээр, зэм, шийтгэл зэргийг
багтаасан хууль мөн учир энэхүү дүрмийг бөхийн сургалтаар зайлшгүй судлах нь
чухал юм.
МҮБХ-ны Цэцдийн Зөвлөлийн 2002
оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар баталсан “Монголын үндэсний бөхийн
барилдааны дүрэм” нь арван гурван бүлэг 60 зүйлтэй, “Бөхийн өмсгөлийн
шаардлага” , (Цэцдийн
Зөвлөлийн 2002 оны 4дүгээр сарын 12-ний өдрин хурлаар баталсан ), МҮБХ-ны
Тэргүүлэгчдийн 2002 оны 4дүгээр сарын 12-ний өдрийн хурлаар баталсан “Монголын
Үндэсний Бөхийн Барилдааны дүрэм”-ийг хэрэгжүүлэх заавар, “Наадмын бөхийн
барилдааныг удирдан явуулах нь” гэсэн хоёр үндсэн хавсралт журам бүхий эрх зүйн
баримт бичиг юм.
Үндэсний бөхийн барилдааны
дүрмийн оршил хэсэгт Монгол түмний эрт цагийн түүхэн уламжлалт дэлгэр дүүрэн
эрийн гурван наадмын манлай нь хүчит бөхийн барилдаан мөн гэсэн сэргэм сайхан
тодорхойлолт өгсөн байдаг юм.
Дүрмэнд зааснаар бөхийн
барилдааныг шат шатны Үндэсний Бөхийн Холбооноос томилсон жаяг дэгийг баг
хариуцан явуулах бөгөөд уг багийг ерөнхий цэц удирдан ажиллана. Жаяг дэгийн баг
нь хөлийн цэц (ерөнхий
цэц,цэцүүд), гарын
даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч зохион байгуулагчаас бүрдэнэ.
Дүрмийн нэгдүгээр бүлэгт
бөхийн барилдааны зохион байгуулалтыг хэлбэр,бөхийн насны ангилал гэсэн хоёр
зүйлд хуваагаад барилдааны хэлбэрийг бөхчилсөн, тойргийн, бусад хэлбэрийн гэж
ангилжээ.
Насны
хувьд:
-хөвгүүдийн (16-аас дүүш насны)
-залуучуудын (17-18 насны)
-хүчит бөхийн
-ахмад бөхийн (51-ээс дээш насны) хэмээн ангилсан
байна.
Барилдааны явцад бөхийг тавилцуулах
шаардлага гарч болно. Энэ тохиолдолд засуулууд өөрсдийн бөхийн элэг бүс, гараас
барих буюу тэврэн барилдааныг зогсоох ба цааш үргэлжлүүлэн барилдуулахдаа
тавилцах үеийн барьц, байрлалыг хангаж өгнө. Харин хоёр бөхийн санал нийлсэн
нөхцөлд анхны барьц, байрлалыг заавал хангуулах гах шаардлаггүй.
Бөхийг дахин барилдуулах
тохиолдол гарч болно. Бөхийг дараахи нөхцөлд дахин барилдуулна. Үүнд:
1.
Хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс
алдуурах буюу тасарвал
2.
Хэн нэг нь нөгөөгөөсөө үзэгчид, засуул,
бөхчүүд болон ямар нэгэн саад болох зүйл рүү түрж барьцанд хүрч, улмаар мэх
хийх буюу тээглүүлж унгавал
3.
Хайнцвал
4.
Гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс
барьж унгавал
5.
Засуул барилдааныг түр зогсоох үед, мөн
учраагаа өмсгөлөө засаж байхад унагах буюу удааширсан барилдааны үед барьц
бариулж байхад мэх хийж унгавал дахин барилдуулна. Харин барьц булаацалдан
барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоож, учраа бөхийнхөө ирийг дарах
зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн яюахад нь мэх хийж унгавал дахин барилдуулахгүй.
Дүрэмд:
Хоёр
бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг
дараахи байдлаар тогтоожээ. Үүнд:
1,2,3-ын
даваа 10мин
4,5-ын
даваа 15мин
6,7-ын
даваа 20мин
8,9,10-ын
даваа 25мин байна.
Барилдааны
үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоон, хөлийн цэц
шодолт хийж барилдааныг шийдвэрлэнэ. Үүнд:
Шодолтоор хожсон бөх шахааны гэж
нэрлэгдэх сэнжигдэн элэг бүсдэх, дан шуудагдах, давхар шуудагдах барьцыг өөрийн
талаар барьж барилдан. Барьц авсан бөх
тогтоосон хугацаанд эс хаялцвал нөгөө бөхөд дээрхи боломжийг олгоно.
0 comments:
Post a Comment