Монгол туургатны үндэсний бусад барилдаан
Өнө эртнээс дэлхийн улс орнуудад
үүссэн бөхийн барилдаан нь өөр өөрийн
онцлогтой байсны нэг нь монгол туургатны барилдаан юм. Монгол туургатан нь
үндсэндээ төв монгол буюу Халх Монгол, Баруун Монгол буюу Ойрд Монгол, Умард
Монгол буюу Буриад, Өмнөд Монгол буюу өвөрлөгч гэсэн бүрдэлтэй билээ. Монгол
туургатан улс, аймгуудад монгол үндэсний бөх хэмээх нийьлэг нэгэн барилдаан уг
үндсээ хадгалан үлдэхдээ басхүү тус бүрдээ өвөрмөц онцлогтой хөгжсөөр түүхийн
урт замыг туулан өнөөг хүрч иржээ. Эдгээр барилдаануудаас халх барилдаан буюу
үндэсний бөхий барилдааны үүсэл хөгжлийн тухай өмнө өгүүлсэн
Монголчуудын дотор нь хөгжиж
ирсэн бусад барилдаануудын хөгжлийг судлах, хөгжүүлэх, барилдааны арга
техникээс суралцах нь орчин үеийн бөхийн спортуудын төрөлд амжилт гаргахад ач
холбогдолоо өгнө хэмээн үзэж баруун монголчуудын болон Өвөр Монголчуудын
барилдааны тухай авч үзье.
“Дэлхийн зарим улс үндэстнүүдийн
бөхийн барилдаан”, “Монгол бөхийн хөгжилт” зэрэг манай бөх судлаачдын бичсэнээс
үзвэл эртнээс нааш Монгол бөхийн барилдааны хоёр жаяг ээлжлэн дэлгэрсэр зүүн
чиглэл нь Халх, Өвөр Монголд зонхилж,баруун чиглэл нь Ойрад Монголд хөгжжээ.
Тэгэхдээ зүүн чиглэлийн барилдаан нь Халх цэрвүү барилдаан, өвөрлөгчдийн
шалавхийлэх барилдаан гэсэн хоёр дэд маягтай болсон ба Ойрад Монголд бух
ноолдоон дангаар дэлгэрчээ. Бух ноолдоон нь монгол газар дэлгэрсэн нэн эртний
барилдааны хэлбэр бөгөөд Хүннүгийн барилдаан нь бух ноолдоон байжээ гэж
судлаачид үздэг юм. Эл бух ноолдоон нь Хүннүгээс хойш Монголын баруун нутгаар
удамшин хожмын Ойрад Монгол барилдаанд хадгалагдаж байна.
С.Түвдэнням, Г.Пүрэв-Очир нарын
судалж тогтоосноор баруун монголд хөгжиж байсан бух ноолдоон нь голдуу Дөрвөд
далай хан аймгийн хошуудын баяд, дөрвөд нарын дунд ихээхэн дэлгэрсэн байжээ.
Бух ноолдоон зөвхөн далаар нь, эсвэл хар сээрээр нь тавьсан нөхцөлд ялсанд
тооцдог тул монгол үндэсний бөхөөс ялгаатай бөгөөд энэ онцлогоороо чөлөөт
бөхийн спорттой төстэй юм. Энэ утгаар нь авч үзвэл Ойрадын бух ноолдоон монгол
үндэсний хийгээд дэлхий дахины бөхийн
түгээмэл шинжийг агуулсан гэж үзэх үндэстэй юм. Бух ноолдоон эхлээд бөхийн
түгээмэл шинжийг агуулсан гэж үзэх үндэстэй юм. Бух ноолдоонд эхлээд бөхчүүдийг
үсэргээний барилдаан хийж шигшсэний дараа бахлуур, дунд, адаг гэсэн гурван
арванд хуваарилж,зиндаагаар барилдуулж, арван тус бүрээс шалгарсан бөхчүүдээр
барилдаан хийж, түрүүлсэн бөхийг гаргадаг байжээ. Түүхээс үзвэл баядын алдарт
бөх Гонгоо заан, Зоригт ханы хошууны Ошгоо, Далай ханы хошууны Ламжав арслан
нар бух ноолдооноор гарамгай сайн барилдаж байсан тухай түүх, домог яриа
үлджээ.
Бух ноолдоог зөьхөн ямааны болон
бухын илгээр хийсэн <<шалбуур
хэмээх шуудагтай барилддаг байжээ>>. Увс аймгийн Өмнө говь сумын дөрвөд
Рэгзэн шалбуур улсын төв музейд, Хяргасын баяд Түгжийн шалбуур Увсын музейд
хадаглагдаж байгаа. Үрсийн наадмаас сарын өмнө хошууны ноён << бадай>> хэмээх бөхийн
мэргэжилтэнг томилж, бөхчүүдийг бүртгэн авч, туснай асар майхан татаж,мэх зааж,
булчин мах өгч, эвхсэн суран дээр хэвтүүлж
бэлтгэл сургууль хийлгэдэг байжээ. Бух ноолдооны арван тус бүрт барилдах бөхчүүдийг шигшиж үсэргээн барилдаан
хийгээд, дэвшин барилдах бөхчүүдийг шалгаруулна. Тэгэхдээ дунд бол бахлуур
арван бүрээс <<Тээг бөх>> хэмээх хамгийн
гарамгай сайн бөгөөд бяртай , мэхтэй бөхийг томилж, түүнийг давсан нөхцөлд
зиндаа дээшлүүлнэ.
Бух ноолдооны бөхчүүдийг хоёр
ясуул засна. Бух ноолдоонд цаг хязгааргүй, гагцхүү өрсөлдөгчөө далаар буюу хар
сээрээр нь дарж ес хүртэл тоолоход дарулсан бөх мултран гарч эс чадваас хөлийн
сайд хэнгэрэг цохиж, ялалт тооцон барилдааныг зогсооно. <<Бух ноолдооныг
зуны дэлгэр цагт үрсийн наадмын үеэс эхлэн хийдэг байжээ>> Үрсийн наадамд
гурван арванаас шалгарсан 29 бөх, түүн дээр урд оны манлайбөх, бүгд 30 бөх 15
барьц болж барилдана.
Хөлийн сайд бух ноолдооны үед
бүрэн эрхтэй бөгөөд аливаа маргааныг зөвхөн түүний шийдвэрээр таслана.
Түрүүлсэн бөхөд Манлай бөх цол олгож, хааны хишиг хүртээнэ. Манлай бөх зүүн
хөлөө сөхөрүүлэн сууж, түүний ар талд тэвэг хүртэл нь хунзаар цай, хуйгаар
торго хураадаг заншилтай байжээ.бусад бөхөд хэд давсныг харгалзан цай, торго,
мөнгөн ембүү, даагаар шагнадаг байв.
0 comments:
Post a Comment