Monday, February 17, 2014

Монгол бөхийн нэрний учир


Дэлхийн олон оронд үндэсний бөх байдаг. Харин манай улс  бөхөө Монгол Үндэсний барилдаан гэж нэрэлсэн байдаг. Өнгөцхөн бодоход бөхөд сумо гэх мэт оноосон нэр өгөх нь зөв мэт санагдах боловч олон зуун жилийн дараа сумо нь аль улсын бөх байсан нь мэдэгдэхгүй болох талтай байх нь ажиглагддаг. Тэгвэл Монгол бөх гэдэг нэрийг уншихад энэ Монгол юм байна  гэдгийг хүн бүхэн мэдэх болно. Иймээс манай мэргэн дээдэс бөхийнхөө барилдаанд оноосон нэр өгөөгүй нь алсын том ухаан байжээ. Мөн Монгол Бөхөө Үндэсний Бөх гэж нэрлэдэг. Энэ нь Монгол Бөх нь бусдаас зээлдмэл, дуураймал зүйл биш гэдгийг тодорхойлдог.
                         

0 comments:

Post a Comment

Э.Хонгорзул. Powered by Blogger.