Tuesday, February 18, 2014

Гимнастикийн үндсэн хэрэглүүр


Бие бялдрын хүмүүжлийн ерөнхий зорилгодоо тохирсон Гимнастикийн төхөөрөмжийг хэрэглэхдээ 3 үндсэн аргууд байдаг. Жишээ нь:
  1. Гимнастикийн дасгалуудыг хүний биеийг ерөнхийд нь хөгжүүлэх явцад ашиглах, түүний хөдөлгөөний онцлогийг нээн илрүүлэх, биеийн чанаруудыг түвшинг дээшлүүлэх 
  2. Гимнастикийн хэрэглүүрийг өдөр тутмын практикд зайлшгүй хэрэгцээт хөдөлмөрч болон амьдралд хэрэглэх чухал дадлыг төлөвшүүлэхийн тулд хэрэглэнэ.
  3. Спортын практик ба эрчимтэй бэлтгэл суурлуулалтын явцад гимнастикийн нарийн төвөгтэй дасгалуудыг эзэмших
          БТДС-д сурч байх хугацаанд Гимнастикийн    
   хичээлээр доорхи мэдлэг чадвар дадалыг олж авна
  • Үүнд: Хичээлийн хөдөлгөөнийг дээд зэргийн нягтралтай явуулж чаддаг байх 
  • Хөгжимийн аянд хэмнэлтэй дасгалуудыг дарааллан хийх аргаар заах дадлагыг эзэмших 
  • Гимнастикийн бүх төрлийн хэрэглэл тоног төхөөрөмжийг дээд зэргээр ашиглаж чаддаг болно.
  • Хэрэгцээний дасгалуудыг тойргын аргыг ашиглан гүйцэтгэж сурах 
  • Гимнастикийн хичээлийн сонирхолыг дээшлүүлэхийн тулд тоглоом ба тэмцээний аргыг зайлшгүй эзэмших бусад спортын төрлийг Гимнастикийн дасгалуудтай хослуулах. 
  • багш үзүүлэх хэлбэрийн хичээлийг зайлшгүй ашиглаж чаддаг байх.
  • Гимнастикийн мэргэжилтэн бэлтгэхэд хамт олон удирдан зохион байгуулах чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй
        Гимнастикийн үндсэн хэрэглүүр бол дасгал
Гимнастикийн дасгалыг 8хуваадаг
  1. Жагсаалын дасгалууд 
  2. Биеийн ерөнхий хөгжилийн дасгалууд 
  3. Хэрэгцээний болон хэрэглээний дасгалууд 
  4. Чөлөөт хөдөлгөөний дасгалууд 
  5. Уран сайхны гимнастикийн дасгалууд 
  6. Акробатикийн дасгалууд 
  7. Хэрэглэл дээр хийх дасгал 
  8. Хариалтын дасгал
Тайлбар:
  1. Сурагчдын дасгалын үед үр ашигтай  зохион байгуулалттай хичээл  явуулахад ашигладаг албаны шинжтэй төвөгтэй биш хөдөлгөөний үйлдлийг хэлнэ. 
  2. Спортын бүх төрөлд ашигладаг. Энэ нь биеийн янз бүрийн бүлэг булчин хөгжүүлэх, Биеийн чанаруудыг боловсронгуй болгох, энгийн хөдөлгөөний дадлуудыг эзэмших зэрэг биеийн ерөнхий бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор гүйцэтгэдэг дасгалууд юм. Маш олон төрлийн хэрэгсэл ба хэрэгсэлгүй дасгулуудыг гүйцэтгэдэг 
  3. Хэрэгцээний буюу хэрэглээний дасгалууд нь хүрээлэн байгаа орчиндоо идэвхитэй харилцах дадлууд хөдөлгөөний чухал чадлыг хөгжүүлдэг гимнастикийн нэг хэрэглүүр юм.
  4. Чөлөөт хөдөлгөөний дасгал бол олон төрлийн нэг 12х12-н талбай дээр гүйцэтгэдэг. 1мин 2-130 мин тасралтгүй гүйцэтгэдэг. Хөгжмийн аянд тасралтгүй хийдэг.

0 comments:

Post a Comment

Э.Хонгорзул. Powered by Blogger.