Монголын үндэсний бөхийн холбоо
Монголын ард түмний олон зууны
баяр цэнгэлийн охь манлай болон сүр хүчийг үзүүлэн хотол олноо баясгасаар ирсэн
хүчит бөхчүүдийн анхны их чуулга-“их эе”-ийг хурж Монгол түмний сэтгэлийг хөдөлгөсөн
нь Монгол үндэсний бөхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан дорвитой цоо шинэ
алхам болсон билээ. Монгол Үндэсний бөхийн холбоо байгуулагдхаас өмнө “Монголын
үдэсний бөх, чөлөөт бөх сонирхогчдын холбоо” хэмээх байгуулга байсан боловч тэр
нь үндэсний бөхчүүдийн эрх ашиг, эрүүл сэнд, нийгмийн асуудал, бөхийн хөгжлийн
талаар дорвитой санаа тавьдаггүй, гагцхүү улсын наадам, улсын аварга
шалгаруулах тэмцээний үеэр бөхчүүдийг захиран барьж дарга нарын тушаалд
нийцүүлэн тэднийг чилээхгүй барилдуулахыг “эрхэм” үүргээ болгосон дуулгавартай
гүйцэтгэгч байсныг хэн бүхэн мэдэх юм. Улс орон бүхэлдээ хатуу хүлээсэнд байсан
тэр үед тус холбоо түүнээс өөрөөр ажиллах боломжгүй байсныг бас хэлэх хэрэгтэй.
Үндэсний гэсэн болгондоо
үндсэрхэг үзэлтэн болгон ил далд яллаж байсан өнгөрсөн булирант жилүүдийн
тоосон дунд ард түмний маань бахархал болж үеийн үед өв тасралтгүй хөгжиж ирсэн
үндэсний бөх ихээхэн хохирол амссаныг ард түмэн ойлгож байгаа. Нутаг уснаасаа
алдарт бөх төрүүлсэн ард түмэн тэрхүү
алдартнаа төрсөн нутгийнхаа нэрээр дуудуулах эрхгүй болж олон үеийн турш бяр
хүч уралдуулан барилдаж ирсэн хүчитнүүд маань зааж өгсөн барьцаар барьж, дарга
дээдсээ чилээхгүй барилдах болсон нь цагийн аяс, ороо бусгаа шийдвэрүүдийн
сүүдэр байжээ.
Нэгэнт нутаг улсаараа нэрлүүлэх
эрхгүй болсон бөх хүн өмнөө гурав дөрөвхөн орос үсгээр тодотгон “Октябрийн
районы спорт клубын бөх” гэх мэт орос хүн шууд ойлгохуйц үгээр нэрлүүлэн Монгол
барилдаанаар барилдаж байсан нь нэгэн бодлын инээдтэй ч чухамдаа бол гунигт
түүх болон үлджээ. Үндэсний бөх ийнхүү анхаарлын гадна орхигдсон нь түүнийг их
спортын байгуулга болох “Биеийн тамир, спортын хороо”, “Үндэсний Олимдын Хороо”
эрхшээлдээ авч байсантай холбоотой юм.
Их спортын байгууллагууд нь
үндэсний бөхийг урсгалд нь орхиж бөхийн талаар ямар ч бодлого хэрэгжүүлэлгүй,
зөвхөн гадаад, дотоодын зочид ирвэл барилдан баясгадаг, спортын ордон, танхимын
орлого олоход ашигладаг хэрэглэгдхүүн болгон хувиргасан нь бөхчүүдийн эрх
ашгийг ноцтойгоор хохироож байсан болно. Эл байдалд тал бүрээс нь дүгнэлт шинжилгээ хийж Монголын үндэсний бөхийн
холбоог бие даан байгуулах асуудлыг улсын заан Р.Давааням дэмжсэний үндсэн дээр
1990 оны 4-14 –нд зохион байгуулалтын хурлаа хийж ахмад, залуу үеийг төлөөлсөн
150 орчим бөхчүүд, шүүгчид, засуул, бөх сонирхогч, судлаачид оролцон чуулсан
тус хурлаар “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” гэсэн шинэ байгуулга байгуулснаа
зарлан тунхагласан байна.
Анх дансандаа нэг ч төгрөггүй
бууриа зассан энэ байгуулга тэргүүүлэгч гишүүн Р.Давааням , П. Даваасамбуу , Д.
Данзан, Д.Мягмар, П.Дагвасүрэн, Р.Нямдорж нарын хандвилсан 600 төгрөгөөр
холбооныхоо тамга,албан бичгийнхээ хуудсыг хийлгэхээс үйл ажилгаагаа эхэлж 1990
оны 5-3-нд тамганы баяраа хийж анхны бие даасан барилдаанаа зохион явуулсан
билээ. Шинэхэн зохион байгуулагдсан “МҮБХ” нь өмнөө дэвшүүлж хэрэгжүүлэхээр
тавьсан зорилтуудаа бүрэн эхээр нь биелүүлэх хугацаандаа ихээхэн зөрчил
бэрхшээлтэй тулгарч байсан ч “МҮБХ” Монгол улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл
ажиллагаагаа явуулж, үндэсний бөхийн холбогдолтой асуудлыг бүрэн хариуцан шийдвэрлэдэг
эрх бүхий бие даасан байгууллага болон бэхжиж чадсан юм.
Монголын Үндэсний бөхийн холбоо: нь Бөхчүүд, засуул, бөхийн
цэцэд, бөх сонирхогчдын эгнээндээ нэгтгэсэн сайн дурын олон нийтийн байгууллага
бөгөөд хуулийн этгээд, зах зээлийн харилцааны нөхцөлд тохирсон спортын олон
нийтийн төрийн бус байгуулга юм.
Холбооны зорилго нь:
·
Үндэсний бөхийн дэвшилтэт уламжлал, дэг
ёсыг батжуулан хөгжүүлэх
·
Энэ үндсэн дээр бөхийн залгамж үеийг
тодруулан бэлтгэх
·
Бөхчүүдийн ахуй амьдрал, эрүүл мэнд,
хөдөлсөр хамгаалал, нийгмийн асудлынх нь талын нэр төрийг алдаршуулах цогц
асуудлыг ямар нэг хэмжээгээр шийдвэрлэх.
·
Үндэсний бөхийг өөрийн орон болон гадаад
орнуудад суртчилах
·
Монгол бөх судлалыг бий болгон түүнийг
шинжлэх ухааны төвшинд хүргэн хөгжүүлхэд чиглэгддэг юм.
МҮБХ-ны дүрэмд дээрх зорилтыг
нэгтгэн зааснаар бөхчүүд, цэцдийн нийгмийн асуудлыг шийдэх, тэдний хөдөлмөр
хамгааллыг хангах, бөхчүүдийн нэр хүндийг хамгаалах, бөхчүүдийг алдаршуулах,
бөх болон үзэгчдийн харилцан хүндэтгэл, соёлт харьцааг төлөвшүүлэх, эв нэгдлийг
хангахыг үндсэн зорилтоо гэж тодорхойлсон байна.
Зохион байгуулалтын бүтэц нь: Монголын үндэсний бөхийн холбоо, аймгийн
үндэсний бөхийн холбоо , үндэсний бөхийн анхан шатны байгууллагаа бүрдэнэ.
Аймгийн үндэсний бөхийн холбоо нь МҮБХ-ны орон нутаг дахь үндэсний бөхийн анхан
шатны байгууллага бөгөөд бөхийг хөгжүүлэх талаар МҮБХ-д туслах төрөлжсөн
спортын байгууллага юм. Эдгээрийн аль аль нь хуулийн этгээдийн эрх эдлэх ба “Их
эе”-ээс баталсан дүрмийн дагуу ажиллана.
Удирдлагын тогтолцоо нь: “Их эе”, цэцдийн зөвлөл, тэргүүн(дэд тэргүүн), тэргүүлэгчдээс
бүрдэнэ. МҮБХ өөрийн хянах алба, сан хөрөнгө, хэвлэлтэй байна. “Их эе” нь
МҮБХ-ны удирдах дээд байгууллага бөгөөд 4 жил тутам нэг удаа хуралдана. “Их
эе”-ийн чөлөөь цагт МҮБХ-ны эрх барих, төлөөлөх байгууллага нь “Их эе”-ээс
сонгож байгуулсан Цэцдийн Зөвлөлийн гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн сонгож “Их
эе”-д оруулан батлуулах ба бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байна. Тэргүүн нь дэд
тэргүүнүүдтэй байх ба тэднийг тэргүүн өөрөө нэр дэвшүүлсэн Цэцдийн Зөвлөийн
хурлаар сонгуулан батлуулна. Тэргүүлэгчдийг Цэцдийн зөвлөл сонгож батална.
Тэргүүлэгчлийн хурал нь Цэцдийн Зөвлөлийн хуралдааны чөлөөт цагт ажиллах хамтын
удирдлагын байгуулга юм. Тэргүүлэгчид нь МҮБХ-ны тэргүүн, дэд тэргүүн нарыг
оролцуулсан 11 хүртэл гишүүний бүрэлдхүүнтэй байна
0 comments:
Post a Comment