Үндэсний
Их Баяр Наадмын тухай хууль
2003оны 6-р сарын 10-ны өдөр
Улаанбаатар хотод ҮИБ наадмын тухай хууль батлав
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1 Энэ
хуулийн зорилт нь Үнлэсний их баяр наадмыг улс орорн даяар тэмдэглэн
өнгөрүүлэхтэй холбогдон харилцааг зохицуудахад оршино.
2
дугаар зүйл. Үндэсний их баяр наадам
2.1 Үндэсний
их баяр наадам нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр
мөн
2.2 Үндэсний
их баяр наадмыг тэмдэглэх өдрийг хуулиар тогтооно.
2.3 Үндэсний
их баяр наадам нь улс аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэнэ.
2.4 Улсын
баяр наадмыг Засгийн газар, аймаг сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын
тогтоосон газарт тус тус тэмдэглэнэ.
2.5 Их
Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон
Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын баяр наадамтай
хамтатган тэмдэглэнэ.
2.6 Тодорхой
нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын
баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тус тус тогтоож болно.
Хоёрдугаар
бүлэг
Төрийн ёслолын
арга хэмжээ
3дугаар зүйл.
Баяр наадмын нээлт
3.1 Монгол
УлсынТөрийн тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу улсын баяр наадмын төв талбайд хүндэтгэн
зална.
3.2 Улсын баяр наадмыг Монгол Улсын
Ерөнхийлөгч нээнэ.
4 дүгээр зүйл. Баяр наадмын хаалт
4.1 Улсын баяр наадмыг хааж Монгол Улсын
Ерөнхийлөгч үг хэлнэ.
4.2 Монгол Улсын Төрийн тугийг тогтоосон
журмын дагуу Төрийн ордонд буцаан зална.
5 дугаар зүйл. Төрийн ёслолын бусад арга
хэмжээ.
5.1 Улсын баяр наадмын өмнөх өдөр
Д.Сүхбаатрын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлийн концерт тоглох бөгөөд төр,
засгийн улирдлага, улс төрийн нам болон иргэдийн төлөөлөгчид байлцана.
5.2 Тэгш ой тохиосон бол Улсын Их Хурлын
хүндэтгэлийн чуулган, баярын хурал, ёслолын буудлага тус тус хийнэ.
5.3 Улсын баяр наадмыг тохиолдуулан
Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дайллага хийнэ.
Гуравдугаар бүлэг
Үндэсний бөхийн барилдаан
Бөхийн цол, чимэг
6.1 Баяр наадмыг зохион байгуулах
хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын
цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус
тус олгоно.
6.2 Хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний
их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол
олгохгүй.
6.3 Цолны чимгийг баяр наадмыг зохион
байгуулах хороо олгоно.
7.1 Улсын баяр наадамд 5 давсан бөхөд
улсын начин, 6давсан бөхөд улсын харцага, 7 давсан бөхөд улсын арслан, улсын
арслан цолтон түрүүлбэл улсын аварга, улсын аварга цолтон түрүүлбэл улсын даян
аварга, улсын даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгоно.
7.2Аймгийн баяр наадамд 5 давсан бөхөд
аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан
цол олгоно.
7.3 Зэвсэгт хүчний хэмжээнд зохион
байгуулах цэргийн наадмаар уламжлалыг харгалзан аймгын баяр наадмынхтай ижил
нөхцлөөр цэргийн начин, цэргийн заан цэргийн арслан цолыг батлан хамгаалахын
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож болно.
7.4 Сумын баяр наадамд үзүүрлэсэн бөхөд
сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
7.5Үнлэсний бөхийн барилдаанаас гурвын
даваанаас эхлэн бөхчүүд цолны эрэмбээр ам авах бөгөөд амжилтын эрэмбээр ам авах
нь аварга цолтонд хамаарахгүй. Дөрвийн даваанд бөхчүүдийг цолны эрэмбээр тулгаж
барилдуулна.
10.1 Баяр наадамд оролцож буй бөх, уяач
нь харваач нь наадамчин олон, баяр наадмаа хэнлэтгэн, төрийн ёслол, зан
уламжлалыг чанд сахина.
10.2 Бөх, харваач нь сэргээш хэрэглэх,
уяач нь хурдан моринд сэргээш өгөхийг хориглоно. Улсын баяр наадмийн шөвгийн
16-д үлдсэн бөх, эхний 3 байр эзэлсэн харваач, айрагдсан бүх морийг сэргээшийн
шинжилгээнд заавал оруулна.
10.3 Баяр наадамд оролцож буй бөх
дараахь эрх эдэлнэ.
10.3.1 Улс, аймаг, сумын цол авах:
10.3.2 Баяр наадмын үед гарсан маргааны
шийдвэрийн талаар гомдол гаргах:
10.3.3 Үндэсний бөхийн барилдааны дүрэмд
заасан бусад эрх:
10.4 Баяр наадамд ороцож буй бөх
үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг
хүлээнэ.
10.9 Энэ хуулийн 10.2-т заасан
шижилгээнд орохгүй бол сэргээш хэрэглэсэнд тооцно.
Дөрөвдүгээр
бүлэг :
Үндэсний Их Баяр наадмыг зохион
байгуулах
10 дүгээр зүйл. Баяр наадмыг зохион
байгуулах талаарх Засгийн газрын бүрэн эрх
11.1Баяр наадмыг
зохион байгуулах талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
11.1.1 Үндэсний
бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харвааны дүрмийг
тухайн үндэсний спортын холбооны саналыг харгалзан батлах
11.1.2 Улсын
баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн ёслолын арга хэмжээний журмыг батлах.
11.1.3 Зохион
байгуулах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах:
11.1.4 Улсын
баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад
хяналт тавих
11.1.5 Бөх,
уяач, харваач, хурдан морины уралдаанд оролцсон хүүхдэд олгох бай, шагналын
хэмжээг тогтоох.
11 дугаар зүйл.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, түүний бүрэн эрх.
12.1 Баяр
наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх
ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо / цаашид “зохион
байгуулах хороо” гэнэ/ , аймаг, сумын хороо хариуцна.
12.2 Зохион
байгуулах хороо нь дарга , дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэж,
салбар хороотой байна.
12.3 Зохион
байгуулах хорооны дарга нь Засгийн газрын аль нэг гишүүн, дэд дарга нь
Нийслэлийн засаг дарга байна. Зохион байгуулах хороо нь албан бичгийн хэвлэмэл
хуудас, тэмдэг хэрэглэнэ.
12.4 Зохион
байгуулах хороо нь баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ.
12.4.1 Улсын их
баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх , уяач, харваачид үндэсний спортын
төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн
мэдүүлж, шийдвэрлүүлэх
12.4.2 Өсвөр
үеийнхний бөхийн барилдаан, үндэсний сурын харвааг зохион байгуулах, өсвөр
үеийн бөх, харваач, хурлан морины уралдаанд оролцсон хүүхдэд үндэсний спортын
холбооны саналыг үндэслэн цол олгох.
12.4.3 Улсын
баяр наалмын үеэр урлагийн тоглолт, спорт, биеийн тамирын тэмцээн, ардын
уламжлалт тоглоом наадгай, нийтийн цэнгүүн зохион байгуулах
12.4.4 Бөх, уяач
харваачид бай шагнал олгох
12.4.5 Бөх,
харваа, хурдан моринд сэргээшийн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах
12.4.6 Улсын
баяр наадмын төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн мэдүүлэх
12.4.7 Салбар
хороо байгуулах, түүний бүрэлдэхүүнийг батлах
12.4.8 Аймаг,
сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нийтлэг журмыг батлан мөрдүүлэх
13 дугаар зүйл.
Баяр наадмыг зохион байгуулах талаарх аймаг, сумын Засаг даргын бүрэн эрх
13.1 Баяр
наадмыг зохион байгуулах талаар аймаг, сумын Засаг дарга дараахь бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ
13.1.1 Баяр
наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий аймаг, сумын хорооны бүрэлдэхүүн,
дүрмийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдын хурлаар батлуулан мөрдөх
13.1.2 Баяр
наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач харваачид үндэсний спортын төрлөөр
аймаг, сумын цол олгох, хүчингүй болгох
13.1.3 Баяр
наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийн тухайн шатны Иргэдийн
Төлөөлөгчдын Хурлаар батлуулан зарцуулах
Тавдугаар бүлэг
Бусад зүйл
14 дүгээр зүйл.
Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
14.1 Энэ хуульд
заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг
ноогдуулна
14.1.1 Тухайн
баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн
барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах
14.1.2 Тухайн
баяр наадмын бай шагналыг олгохгүй байх
14.1.3 Баяр
наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах
14.2 Энэ хуулийн
14.1.1, 14.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 14.1.3-т
зааснаар заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ноогдуулна.
14.3 Бөх,
харваач, сэргээш хэрэглэсэн, моринд сэргээш өгсөн нь тогдоогдвол тухайн баяр
наадамд олгосон цол , байрыг хасна
15 дугаар зүйл.
Маргаан шийдвэрлэх
15.1 Сумын
хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл аймгийн хороонд, аймгийн болон салбар хорооны
шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд гомдол гаргана
15.2 Зохион
байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно
16 дугар зүйл. Хууль
хүчин төгөлдөр болох
16.1 Энэ хуулийг
дагаж мөрдөхөөс өмнө үндэсний спортын төрлөөр олгосон улс, аймаг, сумын цол
хүчин төгөлдөр байна.
1.2 Энэ хуулийг
батлагдсан өдрөөс эхлэн дагж мөрдөнө.
0 comments:
Post a Comment