Үндэсний ардчилсан хувьсгалын дараахь үеийн монгол бөх, бөхийн спорт
Хɪхɪ-хх зууны зааг үе бол Монгол
орны хувь заяаны тухайд ихээхэн ээдрээтэй үе байсан юм. 1919 оны сүүлчээр
Хятадын түрэмгийлэлд автан тусгаар тогтнолоо алдаад байлаа. Гэтэл 1920 оны
эцсээр Оросын хувьсгалаас зугатсан цагаантнууд Монгол оронд цөмрөн орж ирээд
1921 оны 2-р сард Балон Унгерний цэрэг Хятадын гэмин цэргийг шахан зайлуулж
Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залж Засгийн газрыг байгуулав. Дээрх үйл
явдлуудтай зэрэгцэн Монголын /
хувьсгалчид Хиагтид (одоогоор
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг) Хятадын гэмин цэргийн үлдэгдлийг устгаад 1921 оны 3-р
сарын 18-нд цэргийн баяр наадмаа хийжээ.
Үүний дараагаар Монгол ардын цагаантнуудаас болон гэмин цэргээс бүр мөсөн
чөлөөлөх тулалдаанд Монгол ардын цэрэг ялж 1921 оны 7-р сарын 11-нд Нийслэл
хүрээг чөлөөлж, 7-р сарын 12-нд их баяр наадам хийсэн байна. Дээрх наадам болох
бүрийд бөхөө барилдуулж байсан бөгөөд 3-р сарын 18-нд Хиагтад болсон наадамд / Солдат толгой гэж
манайхны нэрлэсэн газарт/ 96 бөх барилдаж Данигай хэмээх Д.Дамдин, (Сэлэнгэ аймгийн
Сэлэнгэбүрэн сум) 7-р
сарын 12-ны наадамд 128 бөх барилдаж цэцэн хан аймгийн “босоо” хэмээх Самдан
нар түрүүлж байжээ.
Хувьсгалт цэрэг ялж нийслэл
хүрээг чөлөөлсөн цагаас биеийн тамирыг, түүний дотор үндэсний эрийн гурван
наадмаа уламжлан хөгжүүлэх талаар анхаарч ахны шийдвэрүүдээ гаргаж байсны нэгэн
баримт нь Бүх цэргийн Жанжин Д.Сүхбаатарын 1922 оны 7-р сард гаргасан Ардын
хувьсгалын анхдугаар жилийн ойг ёслох тухай 30-р тушаал бөгөөд их баярын
ёслолоын хөтөлбөрийн үндсэн хэсэг нь эрийн гурван наадам байв. Ийнхүү 1921 оноос
Монгол үндэсний бөхийн барилдааны нэгэн шинэ үе эхэлсэн билээ. Энэ үеийн онцлогийг
гурван үндсэн чиглэлд хуваан үзэж болох юм. Үүнд:
Нэгдүгээрт: Үндэсний бөхийнхөө
уламжлалыг хадгалан улам боловсронгуй болгон хөгжүүлж, үндэсний бөхийн олон том
наадмууд хийдэг болсон юм. Үний хамгийн алдартай нь Монгол даяараа нэгэн зэрэг
тэмдэглэдэг ардын хувьсгал ялсны их баяр наадмын өдрүүдийн барилдаан бөгөөд
улсын наадамд 512-1024, аймгийн наадамд 128-256, сумын наадамд 64-128 бөх
барилддаг билээ. Улсын наадиын барилдаанд насанд хүрэгчдээс гадна хүүхдүүдээ
барилдуулж түрүүлж, үзүүрлэсэн бөхөд шонхор, шандас цол олгон улсын ерөнхийлөгч
тэдэнд бэлэг гардуулан хүндэтгэл үзүүлж сайн бөх болохыг ерөөнө.
Ер нь үндэсний бөхийн өнөө үед
зохиогдож байгаа барилдаан нь дараахь хэдэн хэлбэртэй байгаа юм.
1.
Хөвгүүдийн барилдаанд 16 хүртэл насны
хүүхдүүд оролцож жил бүр Улсын аварга
Шалгаруулах Тэмцээн болдог.
2.
Залуучуудын барилдаанд 17-18 насны
хөвгүүд орж барилдах бөгөөд мөн жил бүр Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн болдог
3.
51-ээс дээш насны ахмад бөхчүүдийн
барилдаан
4.
Хүчит бөхчүүдийн барилдаан. Энэ нь
дотроо хэд хэдэн төрлөөр явагдаж байгаа юм. Эдгээрийн дотроос хамгийн өргөн дэлгэр болж цол, чимэг олгодог
нь улсын их баяр наадам мөн. Улсын баяр наадмын дараа орох хүчит бөхийн
том барилдаан нь цагаан сарын барилдаан
юм. Дээрх барилдаануудаас гадна томоохон ойн баяр наадмын, алдарт аваргуудын
болон аварга, арслан, заан, начингуудын хүндэтгэл үзүүлэх барилдаан,
байгууллагын нэрэмжит, уул ус, овоо тахилгын , насны ойнуудын, улсын цолгүй
бөхчүүдийн, зарим бөхчүүдийг алдаршуулах зэрэг олон хэлбэртэй барилдаанууд
байгаа билээ.
ХХ зуунд 20 аварга, 63 арслан,
215 орчим заан, 440 гаруй начин төрөн гараад байна ( нэрсийг
хавсаргав).
Хоёрдугаарт: Үндэсний бөхөөр нийт
ард түмэн, залуучууд, өсвөр үеийг хамарсан барилдаануудыг анхдугаар спарткиадыг
явуулсан байна. 1959 оноос Монголын оюутан залуучуудын их наадам, 1961 оноос
бүх ард түмний спарткиад, 1962 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн нэрэмжит,
1964 оноос пионер, сурагчдын, 1966 оноос хөдөөгийн залуучуудын спарткиадуудыг
улсын хэмжээнд явуулж байлаа.
Энэ бүх наадам, спарткиад бүрийн
хөтөлбөрт үндэсний бөхийн барилдаан албан ёсоор ордог, тэр ч байтугай улсын цол
олгодог байсан юм. Энэ бүхэн нь үе үеийн бөхчүүдийн ур чадвараа дээшлүүлэх ,
амжилтаа ахиулахад нь онцгой ач холбогдолтой байсан билээ. 1980-аад оны үеийн
улсын наадмын өдрүүдэд орон даяар болдог улс, аймаг, хот, сум-нэгдэл, сангийн
аж ахуйн наадамд 30.0 мянга орчим бөх хүчээ сорьдог байснаас гадна жилд улсын
хэмжээгээр 80.0 мянга гаруй бөх том жижиг наадамд барилддаг байжээ. (Г.Эрдэнэ.
Барилдах ур. УБ 1992).
1964 оноос эхлэн үндэсний бөхийн
өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга Шалгаруулах барилдааныг жилдээ
нэг удаа явуулдаг байлаа. Тэр үеийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах
тэмцээнээс төрсөн алдартнууд гэвэл: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга
О.Балжинням, аварга А.Сүхбат, арслан М.Мөнгөн, Г.Өсөхбаяр, арслан Б.Ганбаатар,
заан Д.Мягмар, Ч.Гочоосүрэн, Р.Гансүх, Д.Сумъяабазар нарын бөхчүүд юм.
Гуравдугаарт: Үндэсний бөхийн барилдааны
уламжлал дээр суурилан орчин үеийн бөхийн спортын төрлүүдийг хөгжүүлж ирлээ.
Монгол улсад 1960 оноос чөлөөт,
1966 оноос самбо, 1970 оноос жудо, 1971 оноос сонгомол, 1988 оноос сумо бөх
амжилттай хөгжиж байна.
Монгол бөхийн барилдааны суурь,
уламжлал дээр тулгуурлан өнөө үед олон улсад хөгжиж байгаа бөхийн төрлүүдийг
хөгжүүлж болох хийгээд манай бөхчүүдп дэлхийд ямар амжилт үзүүлж чаддагийг бидний ахмад үеийнхэн баталж өгсөн юм.
1947 онд Чехословаз улсын нийслэл
“Алтан Прага” хотноо болсон Дэлхийн багачууд, оюутны их наадамд аварга
Б.Түвдэндорж, аварга Ц.Чимэд-Очир нар оролцон олон орны залуучууд, үзэгчид
монгол үндэсний бөхийн өвөрмөцёс, намба төрх, барилдааны уран гайхамшигийг
биеэр үзүүлсэн нь дэлхий дахинаа монгол бөхийг танилцуулах онцгой сонин үйл
явдал болсон юм. Энэ үзүүлбэрийг нүдээр үзсэн гадаад орнуудын бөхийн
мэргэжилтнүүд, сэтгүүлчид монгол бөхийн барилдааны гайхамшигт урлаг, монгол
бөх, бөхчүүдийнх нь сүр жавхаа, хүч чадлыг нь шагшин магтаж, бичиж тэмдэглэж
байсан юм.
Жишээ нь: тэр үеийн ЗХУ-ын
спортын нэгэн хэвлэлд: монгол бөхчүүд бол хүч чадал ихтэй, бие бялдар жавхлан
төгс, хурц, хурдан хөдөлгөөнтэй, үзэхэд энэхээр үзэсгэлэн төгөлдөр юм. Тэднийг
үзсэн бүхэн бүү март, үзээгүй нэг нь сонирхохыг хүсэгтүн” гэж бичиж байжээ.
Монголын бөхчүүд 1963 оноос чөлөөт, 1972 оноос жудо, 1973 оноос самбо, 1998
оноос сумо бөхийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1964 оноос
бөхийн чөлөөт барилдаанаар олимдын их наадамд оролцож, багаараа дэлхийн
“тэргүүн зургаад”-д зүй ёсоор багтаж чадсан юм.
Монгол улсын гавьяат тамирчин,
улсын начин Ш.Чанрав 1973 онд Иран улсын Тегеран хотноо явагдсан сабо
барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын тамирчдаас дэлхийн
аваргын анхны алтан медаль, гавьяат тамирчин, улсын начин Г.Батсүх хоёр дахь
алтан медалийг хүртсэн юм.
Гавьяат тамирчин 3. Ойдоь чөлөөт
бөхийн барилдаанаар дэлхийн хошой аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар,
дархан аварга Х.Баянмөнх самбо, чөлөөт барилдааны дэлхийн аварга, самбо
барилдаанаар гавьяат тамирчин Г.Жамсран 4 удаа, гавьяат тамирчин 3.
Дэлгэрдалай, Ц.Дамдин, Д.Тэгшээ, Ж.Ганболд, М.Пунцаг Монгол улсын хөдөлмөрийн
баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин, аварга О.Балжинням нарын
бөхчүүд дэлхийн аварга болж, эдгээр ахмадуудын араас дэлхий тивийн олон арван
аварга төрсөн гарсан юм.
Үндэсний ардчилсан хувьсгал
ялснаас хойш улсын наадмыг 81 дэх жилдээ тэмдэглэлээ. Энэ их наадмуудаас
дараахь аваргууд тодорсон юм.
1.
Б.Бат-Эрдэнэ 12 удаа түрүүлсэн,
1удаа үзүүрлэсэн
2.
Х.Баянмөнх 10 удаа түрүүлж,3
удаа үзүүрлэсэн
3.
Б.Түвдэндорж 7 удаа түрүүлж 2 удаа үзүүрлэсэн
4.
Ж.Мөнхбат 6 удаа түрүүлж 4
удаа үзүүрлэсэн
5.
Д.Дамдин 5 удаа түрүүлж, 5
удаа үзүүрлэсэн
6.
Д.Цэрэнтогтох 4 удаа түрүүлж, 4 удаа
үзүүрлэсэн
7.
Ш.Батсуурь 2 удаа түрүүлж ,3
удаа үзүүрлэсэн
8.
Ц.Чимэд-Очир 2 удаа түрүүлж,2 удаа
үзүүрлэсэн
9.
Н.Жамъян 2 удаа түрүүлж,1 удаа үзүүрлэсэн
10.
Г.Вандан 2 удаа
түрүүлсэн
11.
Д.Хадбаатар 2 удаа түрүүлж,3
удаа үзүүрлэсэн
12.
А.Сүхбат 2 удаа
түрүүлсэн
13.
Г.Самдан 1 удаа түрүүлж,2
удаа үзүүрлэсэн
14.
Ж.Цэвээнравдан 1 удаа түрүүлж,1 удаа
үзүүрлэсэн
15.
С.Цэрэн 1 удаа
түрүүлж ,1 удаа үзүүрлэсэн
Олноо
өргөгдсөн монгол улсын
үеийн
монгол бөх. (1911-1921он)
хорьдугаар зууны эхнээс Монгол
оронд манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж улмаар Манжийн амбан
сайдыг Их хүрээнээс хөөн зайлуулж зндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялжээ. Ийнхүү
1911 оны 12 дугаар сарын29-нд Жавзандамыа хутагтыг улсынхаа хаанд өргөмжилж
тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ. Богд хаант Монгол улсын энэ үеэс үндэсний
уламжлалыг тумгасан төрийн соёмбо сүлд, тамга,
далбаа зэргийг хэрэглэх болж тусгаар тогтнолоо олсон энэхүү /1911/ онд
өөрт нь тусгайлан цол олгох болж уг цолоор 1911 оныг “Олноо өргөгдсөн” гэж
нэрийдхээр болжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын үе гэдэг нь учиртай юм байна.
Олноо өргөгдсөн Монгол улсын Монголын эрийн гурван наадмын уламжлал
тасраагүйгээр барахгүй баяр наадмын хувьд онцын өөрчлөлт гараагүй бөгөөд
манжийн эрхшээлийн үеийнхтэй адил байлаа
Олон жилийн уламжлалтай Даншиг
наадмын төгсгөл нь 1912 онд болжээ. Даншигт 1034 бөх барилдаж Сэцэн ханы сүзэгт
бэйсийн хошууны (Одоогийн
Хэнтий айигийн Идэрмэг сум) Майдарын Мөррэнчин ( Дашрэнчин) түрүүлж, дээрхийн, Түшээт ханы Дайчин вангийн
хошууны (Булган
аймгийн Сайхан сум)
Цэдэнгийн андаш арслан үзүүрлэжээ. Харин 1875 оноос эхлэлтэй уул тайлгын наадам
олноо өргөгдсөний онуудад хэвээр байсан бөгөөд уг наадам 1924 оныг хүртэл
ургэлжилсэн юм. 1911-1921 онд уул тайлгын 11 наадам болж уг наадамд Вандан
аварга 6 удаа, Жунай заан 2удаа, 1 Мөррэнчин аварга, Чүлтэм аварга, Дамчаа
арслан нар тус бүр нэг удаа түрүүлжээ.
Харин олноо өргөгдсөн оны үед шинээр үүсгэн бий болгосон нэгэн баяр наадам нь
Богд хааныг дахин хаан ширээнд залж тусгаар тогтнолоо олсон өдөр болох жил
бүрийн 12-р сарын 29 буюу өвлийн дунд сарын шинийн 9-нийг улсын баяр болгон
тэмдэгдэхээр тогтоосон мэдээ байдаг юм.